ХҮҮХЭД - ХӨГЖИЛ
“Хөгжил” хүний хөгжлийн төвийн хамт олон,
Эх үрсийн баярыг тохиолдуулан 6-р сарын 1-нд Хүүхэд өсвөр үеийнхэнд оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор Улаанбаатар хотын хэмжээнд ОЮУНЛАГ ТОГЛООМЫН танилцуулга, урамшуулалт худалдаа зохион байгуулахаар боллоо. Дэлгэрэнгүй»

Мянган үрсийн зүрхний үг

2009 оны 05-р сарын 29 Нийтэлсэн Horloo
1000 YРСИЙН ЗYРХНИЙ YГ НОМЫН НЭЭЛТИЙН ТОВЧ ХӨТӨЛБӨР Нээлтэнд эрхэм дотны хүнтэйгээ хүрэлцэн ирэхийг урьж байна.

 Нээлтэнд урилгаар:
Яруу найрагч Цоодолын Хулан
Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир
Залуу дуучин Г.Энхбазар
Морин хуурч А.Насанжаргал нар оролцоно. Дэлгэрэнгүй»

Амархан сайн байна уу?

2009 оны 05-р сарын 19 Нийтэлсэн Horloo

Хүүхдийнхээ хөгжил, төлөвшилд анхаарал хандуулж чаддаг эрхэм таны энэ өдрийн амгаланг айлтгая. Энэхүү блогийг хойшид хөтлөхгүй ба нас насны хүүхдүүдийн онцлог, харилцах аргыг харахад илүү хялбар болгох зорилготойгоор http://hezeedbelhen.blog.mn/ нэртэй блогийг нээсэн тул та хүссэн үедээ уг блог руу орж, хэрэгтэй мэдээллээ авч байна уу? Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Хэрэгтэй цагт тань ХЭЗЭЭД БЭЛХЭН.

 

Гайхмаар...

2009 оны 04-р сарын 20 Нийтэлсэн Horloo
5 настай хүүгээ цэцэрлэгээс нь аваад, харьж явтал, хүү нь ааваа, Дэлгэрэнгүй»

Олон талт оюун ухаан

2009 оны 04-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Хүний оюун ухаан харилцан хамаарал бүхий 120 гаруй чадварын нэгдэл байдаг аж. Та IQ, EQ, CQ, … гээд л сонсож л байсан биз дээ. Эдгээрийг л Multiple Intelligence буюу Олон талт оюун ухаан гэж нэрлээд байгаа юм л даа. Ингээд Олон талт оюун ухааны чадварын төрлүүдээс авч үзэцгээе.  Дэлгэрэнгүй»

Сургаал

2009 оны 04-р сарын 02 Нийтэлсэн Horloo

Өсөхийн цагт санууштай нь

Бишрэл, хичээл, сэтгэл гурав

Өөдлөхийн тулд нягтлууштай нь

Сургааль, үнэн, үлгэр гурав

 Дэлгэрэнгүй»

Хүүхэдтэйгээ дотно болох зарим аргууд

2009 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Horloo
. Өглөө болгон босоод хүүхэдрүүгээ инээмсэглэн “Сайхан амарсан уу миний сайхан хүү минь” гэж мэндлэн үнсэж байх. Ингэснээрээ таны хүүхэд хүнд сайхан үг хэлж сурна. Дэлгэрэнгүй»
Хүүхдийн зан ааш төрөхөөс нь өмнө эхийн хэвлийд байхдаа төлөвшдөг бөгөөд ихэнхдээ эцэг эхээс нь шалтгаалдаг тухай “Аргументы и факты”-д бичжээ. Энэ тухай сурвалжлагч сэтгэл зүйч Н.С.Графининатай ярилцсаныг орчуулан нийтлэв.  Дэлгэрэнгүй»

Бие давхар болсон эмэгтэй хүн бүр ямар хүүхэдтэй болох бол гэж төсөөлөн боддог. Тэгвэл үүнийг мэдэхэд тийм ч хэцүү биш гэнэ. Зүгээр л олон өнгийн харандаа аваад зураг зур.                    Харин дэлгэрэнгүйг нь зурагаа зурж дууссаныхаа дараа уншина уу?

Өөртөө үнэнч хандана гэдэгт итгэлтэй байна. 

 Дэлгэрэнгүй»

Хүүхэп хүмүүжүүлэхэд зайлшгүй анхаарах зүйл

2009 оны 03-р сарын 27 Нийтэлсэн Horloo
Ихэнх эцэг эхчүүдийн хувьд хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг  сэтгэл зовоосон зүйлийн нэг байдаг. Хүүхэд хар аяндаа өсөн торниж, өөрийн гэсэн зан төрхтэй болж байгаа мэт санадаг ч энэ явцад эцэг эхчүүд багагүй үүрэг гүйцэтгэдэг. Дэлгэрэнгүй»
Хүүхэд нэг нас хүртлээ эцэг, эхийнхээ зөөлөн харц, халуун дулаан тэврэлт, дотно инээмсэглэл, сайхан үгс, бүүвэйн дуунаас хайрыг мэдэрч, хорвоо ертөнцөд итгэх итгэлээ олж авдаг бол, Дэлгэрэнгүй»
Хүүхдийн төлөвшилд айлын хэд дэх хүүхэд, түүнчлэн хувийн онцлог давуу болон дутагдалтай тал зэрэг олон зүйл нөлөөлдөг. Дэлгэрэнгүй»

Эртний авьяас ерөөл сайн болбол

Балчир боловч ялгамжтай төрнө

Энэ насанд буян сайн хураавал

Хойт насанд хувилгаан болъюу. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хаздагийг яаж болиулах вэ?

2009 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Horloo
Тааламжгүй байгаа мэдрэмжээ ойлгуулж чадахгүй хаздаг
            Хүүхэд бусдыг хазах тохиолдол элбэг байдаг. Шалтгаан нь ч янз бүр. Дэлгэрэнгүй»

Өдөр явсан явдлыг шөнө шүүмжил

Маргаашийн хэргийг өнөө бод.

Зарснаа мэдэж, хэрэглэхээ жиш

Хурааснаа үзэж, хүрэлцэхээ зөвлө. Дэлгэрэнгүй»

"Бяцхан хөвгүүндээ зориулсан сургаал"-аас

2009 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Horloo

Биеийн цээрлэл хэмээвэл:

Элдэв улстай нүүр учрах

Нүдний дохио гар барилцах

Хошуу холбох, гангалах явдлыг маш тэвч. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хүмүүжил хэзээ эхэлдэг вэ?

2009 оны 03-р сарын 16 Нийтэлсэн Horloo
Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Дэлгэрэнгүй»

"Сэтгэлийг амраагч" сургаал -аас

2009 оны 03-р сарын 14 Нийтэлсэн Horloo

Нарны гэрэл хурц болоход

Үүл үгүй бол нэн сайн

Насны багад эрдэм сурахад

Залхуугүй бол даан сайн. Дэлгэрэнгүй»

Гөжүүд занг хазаарлах нь зөв үү?

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Гөжүүд зан-хүүхдийн өсөж торних явцад заавал илэрдэг өвөрмөц шинж. Үүнийг “гурван настнуудын хямрал” хэмээн нэрлэдэг. Балчир хүүхдийн гөжүүдэл нь тэдний цэвэр сонирхол байдаг бөгөөд ийм аргаар тэд өөрсдийн боломжийн хил хязгаарыг тэлэх гэж оролддог. Дэлгэрэнгүй»

Зүүдэнд та байсан болохоор, та мэдэж байгаа

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хүү маань өглөө босоод Би урьд шөнө зүүдэлсэн гэж байна. Ямар зүүд зүүдлээв гэсэн чинь зүүдээ ярьж байнаа. Дэлгэрэнгүй»

Нүхрүү уначихлаа

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Манай охин өвөө эмээтэйгээ зун хөдөө явсан юм. /6 настай/ Тэгсэн машины цонхоор гадагшаа харж явснаас гэнэт сандран Дэлгэрэнгүй»

Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавьдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:

Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув. 

Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл

- Хямд гэв.

 Дэлгэрэнгүй»

Эвдэрчихсэн 4-н тоо

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Манай хүүгийн цэцэрлэг тооны хичээл ороол баахан тоо хуулж бичих даалгавар өглөө Дэлгэрэнгүй»

Гэр бүл судлаач П.Буяндэлгэрийн яриа

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хүүхдээ “болохгүй”, “боль” гэж хүмүүжүүлдэг уламжлалт хэвшил хэвээрээ л байгаа өнөө үед эцэг эхчүүдэд юуг анхааруулж хэлмээр санагддаг вэ?   Дэлгэрэнгүй»

Аав шигээ хүн болно

2009 оны 03-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Нэг удаа 3 настай хүүтэйгээ таксинд явж байтал жолооч ах манай хүүгээс -миний дүү том болоод ямар хүн болохов гэж асуутал хүү маань -би аав шигээ хүн болно гэж байна, жолооч инээмсэглээд -өө сайн хүү байна гэхдээ юу хийдэг хүн болохов гэтэл Дэлгэрэнгүй»

Итгэмжлэх мэтийн итгэл үгүй

Сүжиг мэтийн эрдэм үгүй

Хичээл мэтийн түргэн мөр үгүй

Чогчид мэтийн буян үгүй

Нойрноос сэрэх цаггүй бол мунхрах шинж

Үйлийг цээрлэх цаггүй бол цалгайрахын шинж

Зальхайг тэвчих цаггүй бол хождохын шинж

Өөрийн сэтгэлийг номхтгохын цаггүй бол номгүйн шинж

Сонссоноо мартвал оюуны мунхаг

Бурханы номыг эс үйлдвэл шулмасын үйл

Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Хүүхэд хүмүүжүүлнэ гэдэг амаргүй ажил. Хайрыг нь ихдүүлбэл улцгар, өөртөө итгэлгүй, бие даасан биш эсвэл эрхийн тэнэг нэгэн болчих гээд, багадуулбал хатуу ширүүн, хүний сэтгэлийг ойлгодоггүй, муу хүн болж өсчих гээд байна уу? Тиймээс жорыг нь тааруулж хүүхдээ хүмүүжүүлэх нь эцэг эхээс үнэхээрийн их ур ухаан, хичээл зүтгэл шаардаж байдаг. Дэлгэрэнгүй»

Аав ээжүүдийн толгойг гашилгадаг асуултууд

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Монголчууд бид хүүхдийнхээ бие хүн болж төлөвшдөг хамгийн эмзэг үе шилжилтийн насанд эзэнгүй шахам орхидог тухай дээр өгүүлсэн. Энэ нь хүүхдийн хүмүүжилд ихээхэн сөрөг үр дагаврыг авчирдаг. Манай сэтгүү­лээс хавтасны сэдвийн хүрээнд шилжилтийн насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн дунд судалгаа явуулж сонирхсон асуултыг нь тэднээс авсан юм. Дэлгэрэнгүй»

Таны хувьд хүүхэд чухал уу? ажил тань чухал уу?

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Гэртээ хүүхэдтэйгээ хамт байх боломж эцэг эхчүүдэд тэр бүр байдаггүй юм. Тэгвэл хүүхэдтэйгээ хэрхэн харьцах ёстой юм бол. Сэтгэл зүйчид зав багатай эцэг эхчүүдэд зориулан 10 зөвлөмж өгч байна.
 Дэлгэрэнгүй»

Та хүүхдийнхээ ааш араншинг мэдэх үү?

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Том хүнтэй харьцуулбал хүүхэд нойрондоо илүү их хөдөлгөөнтэй, тийчэгнэж хөдөлдөг билээ. Сэтгэл зүйчид үзэж байгаагаар энэ үзэгдэл 2 шалтгаантай, 1-д хүүхэд сэрүүн үедээ ч томчуудаас илүү хөдөлгөөнтэй байдаг тул өдрийн идэвхтэй амьдрал нойронд нь тусгагдаж илүү хөдөлгөөнтэй унтдаг. Дэлгэрэнгүй»
Өнөөгийн хүүхдүүдийг компьютергүйгээр төсөөлөх аргагүй болжээ. Гэсэн хэдий ч орчин үеийн энэхүү дэвшилтэт технологийг хүүхдүүд хязгаартай хэрэглэх шаардлагатай. Ингэснээр тэд эрүүл мэндээ хамгаалж чадна. Тав хүртэл насны хүүхдүүдийг компьютерийн өмнө бүү суулгаарай. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хоолны дуршил муудахад яах вэ?

2009 оны 02-р сарын 14 Нийтэлсэн Horloo
Анхаарах зүйлс
Эхийн хөхөөр байгаа ой хүртэлх насандаа хүүхдийн хоолны дуршил хэвийн сайн байдаг. Харин хөхнөөс гарч, нэмэлт хоол тэжээлд орох үед хүүхдийн аппетит буурах нь элбэг. Учир нь ногооны пюре зэрэг нэмэлт хоолны амтанд  хүүхэд дасдаггүй. Чихэрлэг нялуун амттай сүүнд илүүтэй дассан байдаг учир давсаар амталсан ногооны зутан, нухаш амттай санагддаггүй байна. Дэлгэрэнгүй»
-Бага насны хүүхдийн үг яриаг чин сэтгэлээсээ сонсож байх нь чухал. Энэ нь хүүхдийг санаа бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болоход нь чухал нөлөөтэй.
-Хүүхдэд хүндэтгэлтэй хандах нь тэднийг аливаа асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхэд нь тус болдог. Дэлгэрэнгүй»

Хүүхэд эцэг эхийн толь /шүлэг/

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Муулуулж өссөн хүүхэд бусдыг муулдаг хүн болно

Харгис хэрцгий гэр бүлд өссөн хүүхэд дарангуйлагч болж өснө

Тайван бус орчинд өссөн хүүхдийн сэтгэл тайван бус түгшүүртэй болно

"Хөөрхийлөлтэй өрөвдмөөр" гэж хэлүүлж өссөн хүүхдийн сэтгэл арчаагүй сул дорой болно

 Дэлгэрэнгүй»

Хүүхдээ цэцэрлэгт өгөхдөө...

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хүүхэд өсч том болохыг дагалдан гарч ирдэг нэг асуудал нь цэцэрлэгтэй холбоотой байдаг. Зундаа өвөө, эмээгийн тусламжтайгаар зусланд "аргалаад" байх боломжтой ч харин намар их ажлын үе эхлэхээр гэрийн асрагч, эсвэл хүүхдийн цэцэрлэг хоёрын нэгийг нь сонгохоос өөр аргагүй болдог. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хүмүүжил эцэг эхийн хандлагаас...

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хvvхдийн хvмvvжил эцэг эхээс ихээхэн хамааралтай байдаг нь нэгэнт нотлогдсон зvйл. Иймд эцэг, эхчvvдийн vр хvvхэддээ хандах байдлаас хамаарч хvvхдийн зан араншин тєлєвшиж тогтдог. Харин эцэг эхийн хандах хандлага хvvхдийн зан араншин тєлєвшихєд хэрхэн нєлєєлдгийг Японы мэргэжилтнvvд судлаж vзээд доорх дvгнэлтийг гаргажээ. Дэлгэрэнгүй»

Хүүхэд тань бусдыг зоддог бол...

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хэрэв танай хvvхэд аливаа асуудлыг нударгаар шийдэх хандлагатай бол шалтгааныг олох ёстой. Ийм хvvхдийг хулигаан, тvрэмгий, биеэ жолоодох чадваргvй гэх мэтээр нэрлэдэг. Энэ бvгд vнэн гэж vv? Юуны ємнє хvvхэд яагаад зодолдоод байгааг мэдэх ёстой. Гадны халдлагаас єєрийгєє хамгаалах, эсвэл єєрєє бусдыг гомдоох гэх мэтээр буруу vйддэл хийсний vр дvнд зодолдох гээд олон шалтгаан бий. Дэлгэрэнгүй»

Худлаа амлалт хүүхдийг худалч болгоно...

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Яагаад зарим айлын хүүхдүүд дуулгаваргүй, худалч болдог вэ. Уг нь аав, ээж бүхэн үр хүүхдээ хүмүүжилтэй, үгэнд сайн ордог, дуулгавартай сайн хүүхэд болгон хүмүүжүүлэхийг хичээдэг. Гэсэн ч энэ хичээл зүтгэл заримдаа талаар болчихдог гэм буй. Учир нь хүүхдийн хүмүүжил эцэг эхээс нь, өөрсдөөс нь шалтгаалдаг гэдгийг зарим аав ээжүүд ор тас мартчихдаг Дэлгэрэнгүй»

Хүүхдээ зодохын хор уршиг

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Манай эцэг эхчvvдийн ихэнх нь "Хvvхэд зодуулснаараа огт мууддаггvй, хэмжээнд нь тааруулан алганы амт vзvvлэх нь ер буруу зvйл биш" гэх мэтээр ярьдаг. Гэтэл энэ нь маш буруу юм. Учир нь хvvхэд шийтгэл хvлээн, байнга алганы амт vзэх юм бол аажмаар тvvнд vзэн ядалт, айдас, өөрийгөө зөвтгөх vзэл сууж эхэлдэг байна. Дэлгэрэнгүй»

Хүүхдэд өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Нярай хүүхдийн амьдралд хүний ойр дотно харилцаа ус агаар мэт хэрэгтэй учраас тэднийг өдөрт хэд хэдэн удаа тэвэрч, инээмсэглэн харж, энхрийлэн хөхүүлж, бүүвэйлэн ярилцаж байх нь чухал.  Дэлгэрэнгүй»

Хүүхдийг хөдөлмөрт дуртай болгон төлөвшүүлэх

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Өнөөдөр эцэг, эхчүүд хүүхдээ юу хийж чадах эсэхийг нь мэдэхгүй мөртлөө хүүхдээ юм хийх гэхэд нь үгүйсгээд, бага байна, том болохоороо хий, одоохондоо чадахгүй гэх мэт хориглодог. Жишээлбэл: 1 настай хүүхэд өөрөө халбагаа бариад хоолоо идэх гээд зүтгэхэд ээж нь хоолоо асгаж цутгахаас нь халширч хориглодог,  Дэлгэрэнгүй»

Хvvхэд тайлагдашгvй гайхамшигт ертөнц

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo

Зєєлєн сэвлэгийг нь vнэрлэн тvvнийхээ шулганан ярихыг сонсч дvрсгvйтэхийг нь харж инээмсэглэн сууна гэдэг vртэй хvний жаргал биш гэж vv. Энэ ертєнцєд хvмvvний заяаг олж тєрсєн тэднийгээ хайрлан халамжлахаас гадна хvvхдээ хэрхэн хvмvvжvvлэх, ирээдvйд ямар хvн болох талаар бодох нь эцэг эхчvvд бидний vvрэг байдаг билээ. Тиймээс хvvхдээ хvмvvжvvлэх тэдний сэтгэл зvйг мэдрэх талаар доорх зєвлєгєєг хvргэж байна.


 Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хүмүүжил бол бидний тарьсан ургац

2009 оны 02-р сарын 13 Нийтэлсэн Horloo
Хүүхдийг өв тэгш хүмүүжүүлэх нь тэдний оюуны болон бие бялдарын хөгжилд хамгийн чухал байр суурийг эзэлдэг. Өв тэгш хүмүүжил нь үр хүүхдүүдийн маань өсөлт хөгжлийн "үндэс" болно. Мэдээж хэрэг "үндэс" үгүй бол "жимс" боловсрохгүй. Үндэс өөрөө "үр"-нээс бий болдог. Дэлгэрэнгүй»

Хүүхдээ оронд нь хэдэн цагт оруулах вэ?

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Хүн бүрийн биологийн цаг өөр өөр байдаг гэлцдэг. Ортой ч байх. Био цаг нь өглөөнийх бол тийм хүн өглөө ажил төрлөө амжуулахдаа илүү эрч хүчтэй байдаг. Хэрэв био цаг нь орой бол шөнө дөлөөр хамгийн сэргэлэн цовоо байж үр бүтээлтэй ажилладаг байх жишээтэй гэнэ.
 Дэлгэрэнгүй»

Хөхний сүүний хүүхэд ухаантай болдог

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Дэлхийн янз бүрийн оронд хүүхдийг хөхөөр тэжээхийн давуу тал нь юундаа байна вэ гэдэг талаар өчнөөн төчнөөн жил судалсаар иржээ. Түүгээр ч барахгүй  дутагдалтай тал байна уу, үгүй юу гэдгийг ч судалсан байна. Дэлгэрэнгүй»

Нярай хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ?

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Нярай хvvхдийн хvйг нь эдгэсний дараа усанд оруулах ёстой. Хvvхдийг усанд оруулах нь биеийг нь цэвэрлэхээс гадна сэргээх vйлчилгээ vзvvлдэг. Харин та хvvхдээ хөхvvлээд шууд унтуулахаар цагийг нь тохируулж усанд оруулаарай. Ер нь оройн 21 цагийн vед хvvхдийг усанд оруулах нь сайн байдаг байна. Нярай хvvхдийг усанд оруулахдаа заавал усыг буцалгасан байх шаардлагатай.  Дэлгэрэнгүй»

Хүүхдийн аюулгүй байдал

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Хүүхэдтэй байна гэдэг нэг бодлын аз жаргалтай ч хэцүүхэн. Учир нь тэднийг хүрээлэн байгаа орчин тойрон бүр аюулын бүс юм. Доорх 5 зөвлөгөөг уншаад үзээрэй.  Дэлгэрэнгүй»
Нэг хvртэлх насны хvvхдийг зєв єсгєхєд нєлєєлєх хvчин зvйлсийн нэг нь тэднийг тєрсєн цагаас нь эхлэн зєв хооллох явдал мєн. Ялангуяа тэжээвэр, холимог хоолтой, нэмэгдэл хоол шаардлагатай хvvхдийн хоолыг зєв бэлтгэн єгєх нь хvvхдийн сvvний газрын нэг гол vvрэг юм.  Дэлгэрэнгүй»

Нойр хүүхдийн бойжилтонд чухал үүрэгтэй

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
                                                                                                                                                                                    0-3 сартай нярай эхний хэдэн долоо хоногтоо өдөрт 17-18 цаг унтдаг бол гурван сартайдаа хоногт 15 цаг унтдаг. Нярай хүүхэд нь өдөр шөнө гэж ялгалгүйгээр дараалан 3-4 цагаас илүү унтдаггүй. Тэгэхээр эцэг, эхчүүд ч олон цаг дараалан унтаж чадахгүй болно гэсэн үг Дэлгэрэнгүй»
-Хүүхдийг бүү басамжил,
-Хүүхдийг бүү доромжил.
-Хүүхдийн өөртөө итгэх итгэлийг нь бүү гутаа.
-Хүүхдэд шудрага бус шийтгэл бүү хүлээлгэ.
-Хүүхдийг эцэг эхдээ хайртай байх шалтаг гарга.
-Хүүхдийг бие бялдрын ослоос байнга сэрэмжил.
-Хүүхдийг сэтгэл санааны хямралаас хамгаал.
-Хүүхдэд хариуцлагатай хандах
 Дэлгэрэнгүй»

Хүүхэдтэй хэрхэн тоглох вэ?

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Хүүхэд - бидний амьдралын утга учир. Бид тэднийг хэрхэн хүмүүжүүлэх, тэдний төлөө юу хийж чадахаас ирээдүйд ямар хүн болж өсөх нь шалтгаалдаг. Хүүхдийн хүмүүжилд тоглоом чухал байр эзэлдэг. Харамсалтай нь эцэг, эх бүр үүнийг ойлгодоггүй. Тэгвэл бид хүүхэдтэйгээ хэрхэн тоглож болох талаар зөвлөгөө өгье.  Дэлгэрэнгүй»

Өнөөдөр миний том хүүгийн төрсөн өдөр

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Өнөөдөр том хүү маань таван нас хүрлээ. Яг одооноос 5 жилийн өмнө хүүгээ төрүүлж, "эх хүн" болсон билээ. Сэтгэл минь догдолж байна... Би маш их аз жаргалыг мэдэрч байна... Ойрд ажил ихтэй оройн 11, 12 цагийн үед гэрлүүгээ харьж байсан, харин өнөөдөр эрт харьж, ээж, нөхөр, хүүхдүүдтэйгээ халуун ам бүлээрээ ширээгээ тойрон сууж, хүүдээ ТӨРСӨН ӨДРИЙН МЭНД хүргэхээр явах гэж байна. Нөхөр маань ажлын гадаа ирчихсэн, намайг авах гээд хүлээж байгааг санахаар улам бүр яарч байна... БИ АЗ ЖАРГАЛтай байна. Хүүгээ ДЭЛХИЙД ДАНСТАЙ ЗОХИОН БҮТЭЭГЧ болоорой гэж ерөөж байна. ЭЭЖ нь ХҮҮДЭЭ маш их ХАЙРТАЙ шүү.

Нярай үеийн онцлог шинж

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Төрөхийн хавдар ба цус харвалт: Ургийн толгой төрөх замаар доошлох явцад толгойн зөөлөн эд дарагдсаны улмаас цусны урсгалд саад учирч толгойн орой, зулай орчмын хуйх хавагнана. Мөн нүд, зовхины орчмоор цус харваж болно. Хавдар, цус харвалт аяндаа шимэгдэж арилна. Дэлгэрэнгүй»

Нярай хvvхдийн хvйг хэрхэн хамгаалах вэ?

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Эх хvvхэд хоёрын холбоог гэрчилж vлддэг ганц зvйл бол хvй. Нярай хvvхдийн хvй хамгийн эмзэг бөгөөд зайлшгvй ариун байх ёстой. Гол амь нь гэж хэлж болно. Хvйн халдвар хэмээх айдас дагуулсан vгийн цаана бидний төдийлөн ойлгодоггvй олон тайлбар нуугдаж байдаг аж.  Дэлгэрэнгүй»

Хүүхдийг хэт ядрахаас сэргийл

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
                                                                               Дулааны улиралд хүүхэд нойрмоглох, хичээл хийх дургүй болох нь байдаг. Энэ нь мэдрэл болон бие махбодийн тамир сульдах, хэт ядарсантай холбоотой. Дэлгэрэнгүй»
Маш олон гэр бүлд тохиолддог асуудал. Залуу эцэг эх, эмээ өвөө нарын хүүхэд хүмүүжүүлэх арга барил өөр, хоорондоо зөрчилддөг. Хүүхэд үүнийг овжноор ашиглаж, өөрийн хүслээ тулгах замаар хэрэгжүүлдэг. Эрх танхи өсөх хэдэн төрөл бий Дэлгэрэнгүй»
Бага насны хүүхдийг цэвэр агаарт гаргаж байх хэрэгтэй. Чийгтэй давчуу байшинд удаан байсан хүүхэд аркидтай болдог. Хүүхдийг цэвэр агаарт гаргахад гэрт нь байдаггүй температурын өөрчлөлт болон салхинд дасан зохицож, даарахгүй байж сурдаг.  Дэлгэрэнгүй»

Хvvхдэд витамин дутсанаас

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo

Хоолонд дургvй болох нь витамин дутсаны хамгийн анхны шинж. Хоол идэх дур ихэсгэхэд натри, цинк хоёр маш чухал. Натри нь сардин загас, бяслаг, дарсан байцаанд байдаг бол цинк нь буудайн иш, буудайн vр хулууны vр наран цэцэг болон бусад ногоонд ихээр агуулагддаг.


 Дэлгэрэнгүй»

Хүүхэд хахахад яах вэ?

2009 оны 02-р сарын 12 Нийтэлсэн Horloo
Бага насны хүүхэд гэртээ байсан янз бүрийн эм уух, хүчил, уксус, муудсан хоол хүнс зэргээс хордох нь элбэг байдаг.

Авах арга хэмжээ:

 Дэлгэрэнгүй»

Хөгжим ой тогтоолтонд...

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

12 наснаасаа өмнө хөгжим сурч байсан хүүхдүүд том болсон хойноо маш сайн сонсголын ой тогтоолттой болдог. Хөгжимчдийн тархины зүүн чамархайны поланом гэдэг хэсэг нь хөгжимчин биш хүнийхээс илүү том байдаг байна. Сонсголтой холбоотой бүх ой тогтоолт энэ хэсэгт байдаг байна.

medeelel.mn

 Дэлгэрэнгүй»

Зүйр цэцэн үг 21

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Хүн болох багаасаа

Хүлэг болох унаганаасаа

Зүйр цэцэн үг 20

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Үг сөрвөл хэрүүл

Үүл сөрвөл бороо

Зүйр цэцэн үг 19

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Уул морийг зовооно

Уур биеийг зовооно

Зүйр цэцэн үг 18

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Туйлбаргүй хүн буцах нь амархан

Тугалган жад шантрах нь амархан

Зүйр цэцэн үг 17

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Сайнтай нөхөрлөвөл

Сарны гэрэл

Муутай нөхөрлөвөл

Могойн хор

Зүйр цэцэн үг 16

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Сайн хүний үг

Сарын хүнс

Муу хүний үг

Тэр өдрийн тээр

Зүйр цэцэн үг 15

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Өөдөө хаясан чулуу 

Өөрийн толгой дээр

Зүйр цэцэн үг 14

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Нуур амгалан бол

Нугас амар

Зүйр цэцэн үг 13

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Муу явахад нөхөр хол

Сайн явахад садан ойр

Зүйр цэцэн үг 12

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Зовох цагт

Нөхрийн чанар танигдана

Зүйр цэцэн үг 11

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Зуун хүний зүс үзэхээр

Нэг хүний нэр тогтоо

Зүйр цэцэн үг 10

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Дэм дэмэндээ

Дээс эрчиндээ

Зүйр цэцэн үг 9

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Дуслыг хураавал далай

Дуулсныг хураавал эрдэм

Зүйр цэцэн үг 8

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Гараараа нэг хүн дийлэх

Ухаанаараа мянган хүн дийлэх

Зүйр цэцэн үг 7

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Гар хөдөлбөл

Ам хөдөлнө

Зүйр цэцэн үг 6

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Ганц мод гал болдоггүй

Ганц хүн айл болдоггүй

Зүйр цэцэн үг 5

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Ган болоход булгийн сайн мэдэгдэх

Гай болоход нөхрийн сайн танигдах

Зүйр цэцэн үг 4

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Арчилбал эдэнд тустай

Арвилбал эзэнд тустай

Зүйр цэцэн үг 4

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Арвайн гурил ус даадаг

Аавын хүү үг даадаг

Зүйр цэцэн үг 2

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Ажил хийвэл дуустал

Давс хийвэл уустал

Хүүхдийг нараар чийрэгжүүлэх

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo
Чийрэгжүүлэлтэнд нарны гэрлийн үйлчилгээ
Нар бол байгаль ертөнцийг гэрэлтүүлж  бүхнийг амьдруулагч эх үүсвэрийн нэг юм. Манай орон бүх л жилийн туршид бүрхэг өдөр ховор харин нарлаг өдөр олон тохиолддог учраас нарны гэрлийг өргөнөөр ашиглах нь хүүхдийг чийрэгжүүлэх , янз бүрийн өвчнөөс урьдчилан сэргийлэх , өвчнийг эмчлэх ач холбогдолтой. Хүн амыг эрүүлжүүлэх хялбар арга хэмжээний нэг болох нарны туяаг зөвөөр ашиглахад тохирсон шарлагын газруудыг олноор нь байгуулах, ялангуяа хүүхдийн байгууллагуудад өргөн зохион байгуулах нь чухал ач холбогдолтой.
 Дэлгэрэнгүй»

Хүүхдийг агаараар чийрэгжүүлэх

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo
Чийрэгжүүлэлтэнд агаарын хүчний нөлөө
Хэрэв агааргүй бол ертөнц дээр амьдрал огт байхгүй бөгөөд хүн агаараар амьсгалж түүгээр тэжээгдэж явдаг билээ. Агаарын чийрэгжүүлэх үйлчлэл нь усны адил эхлээд арьсны судсыг агшааж дараа нь тэлэгдүүлдэг. Гэхдээ агаарын үйлчилгээ нь усыг бодвол зөөлөн бөгөөд уснаас нилээд бага температурт бие хэт даарч хөрөлгүй дасгалждаг сайн талтай. Бага температуртай агаар нь бүх л бие мах бодид үйлчлэхээс гадна тодорхой нэг эрхтэний үйл ажиллагаанд тусгалаа үзүүлдэг.
 Дэлгэрэнгүй»

Нялх хүүхдийг сэгсэрч болохгүй

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Залуу ээж, аавууд бага насны хүүхдээ өхөөрдөн дээш нь агаарт шидэж тоглодог. Энэ нь маш аюултай, хор уршигт хүргэж болохыг санаарай. Нэг ой хүртэлх насны хүүхэд сэгсрэлтэд илүү эмзэг байдаг. Мөн түүнээс дээш насанд ч гэмтэл авч болно. Хүүхэд сэгсрэх, дээш шидэх зэргээс айж ухаан алдах буюу таталт өгөх, улмаар өөр бусад сөрөг үр дагаварт хүрч болно.

Банжиг мэдлэгээс

 Дэлгэрэнгүй»
Tом болсон хүүхдээ “Тэжээлээ өсгөлөө. Юугаа ч хайрлалгүй бүх чадлаараа өсгөсөн. Одоо эвэр нь ургаад ээж хэрэггүй болоо биз” гэж харамсаж, гомдсон яриаг бид бишгүй сонсдог.
Ачийг нь хариулахгүй байгаа хүүхдэдээ ингэж нулимсаа гартал гомдож байгаа боловч енгөрсөн хойно яах ч аргагүй. Нялх багаас нь хүүхдээ ганцхан ээж, аав нь л анхаарч халамжилж ирсэн, эргээд өөрсдийг нь халамжлах боломжийг хүүхдэдээ олгодоггүй байсан бөгөөд сүүлд нь ийм хүүхэдтэй болно гэж бодоогүй байх. Дэлгэрэнгүй»

Зүйр цэцэн үг 1

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Аавын хүү алдраараа гайхуулна

Ээжийн хүү эрдмээрээ гайхуулна

Хүний оюун ухаан нь бие даасан тусгай чадамжуудаас бүтдэг цогцолбор зүйл юм гэж Америкийн сэтгэл зүйч Х.Гарднер үздэг. Оюун ухаан гэдэг нь бие даасан долоон өөр чадамжийг агуулна. Эдгээр нь бие даасан өөр өөрийн гэсэн онцлог бүхий хэв шинжүүдийг үүсгэдэг. Хэв тус бүр нь нэг хүнд заавал жигд хөгжсөн байх албагүй. Дэлгэрэнгүй»

Эхийн сүүгээр хооллохын давуу тал

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo
- Хүүхдийн зохистой хооллолтыг бүрэн хангана. Эхийн хөхний сүү нь эхний 6 сард хүүхдэд шаардагдах бүх тэжээлийн зүйл, шингэнийг бүрэн хангана.
- Хүүхдийн биеийн болон оюуны өсөлт хөгжилтийг хангана. 
- Уургийн болон бусад бодисын зохистой тэнцвэрийг хангана. Эхийн сүү нь амархан боловсорч өндөр илчлэг ялгаруулна. 
- Халуунд шингэрч хүйтэнд  өтгөрч байдаг. Эхийн хөхний сүү нь цаг улирлынхаа байдалд зохицуулж өөрчлөгдөж байдаг.
 Дэлгэрэнгүй»

Зүйр цэцэн үг 3

2009 оны 02-р сарын 11 Нийтэлсэн Horloo

Айсан хүнд 

Аргал хөдлөх

“Хөөрхөн хүүхдүүд” эмнэлгийн эмч Б.Баясгалантай ярилцлаа. Тэрээр Москва хотод хүүхдийн эмчийн мэргэжлээр төгссөн юм.

-Хоёулаа ярилцлагаа хүүхэд эхийн хэвлийд бүрэлдэхээс өмнөх бэлтгэл үеэс эхэлье. Эрүүл хүүхэд энэ орчлонд мэндлэхийн өмнө эцэг эхчүүд ямар бэлтгэл хангавал зохих вэ?

 Дэлгэрэнгүй»

Хүүхдийн өрөөний ханын цаасны өнгө аль болох бүдэг байвал зохимжтой. Ингэлээ гээд уйтгартай болчихгүй. Эсвэл бүр эсрэгээрээ, хэдэн настай хүүхэд гэдгийг харгалзан тэдний хүсэл сонирхолд нийцсэн өнгө, хээ хуар, зургаар чимж болно. Хэрвээ таны хүүхэд бага насных бол түүний үзэх дуртай хүүхэлдэйн киноны баатрууд, өхөөрдөм амьтдын зургаар чимэглэж болох юм.

medeelel.mn

 Дэлгэрэнгүй»
Хүүхдийн хөгжилд эцэг эхийн оролцоо ус агаар мэт чухал байдаг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ анхны бөгөөд хамгийн чухал багш нь болно. Эцэг эхчүүд хүүхдэдээ төдийгүй багш нарт нь тусалснаар хүүхдийн өсөлт хөгжилтөд юугаар ч сольшгүй хувь нэмэр оруулах ёстой. Дэлгэрэнгүй»

Ертөнцийн гурван цэнхэр

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo

Холоос харагдаж байгаа уул нэг цэнхэр

Хонхорт байгаа ус нэг цэнхэр 

Хорвоод байгаа тэнгэр нэг цэнхэр

5 настай хүүхдийн онцлог

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Таван нас бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн тайван,дөлгөөн тааламжтай нас юм.Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болж ирнэ. Дөрвөн насанд өөрөө мэдэхгүй ямар нэг зүйл хийх гээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ. Дөрвөн настай хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол таван настнууд эхлээд л юу зурахаа сайн мэдэж байх жишээтэй. Хүүхэд таван насандаа эргээд гурван настай үеийнх шигээ хамтач, нөхөрсөг болж ирнэ.Тэд хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ. Аливаад ажил хэрэгч байдлаар хандана.  Дэлгэрэнгүй»

Ертөнцийн гурван үнэн

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo

Төрсний эцэст үхэх үнэн

Хураасны эцэст үгүйрэх үнэн

Хурсны эцэст тарах үнэн

Эхийн хэвлий дэхь 1-9 сар

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
57 хоног. 7-9 мм. Толгой нь биеийнх нь тал хэсгийг нь эзэлдэг. Хамрын нүх нь гарч ирж байна. Араг яс нь ч мөн бүрэлдэж эхэлж байна.

6
7 хоног. 8-11 мм урт. Үзэм шиг жаахан. Хамар, дээд уруул нь бүрэлдчихсэн. Хамрын нүх, эрүү, аман доторх тагнай нь бүрэлдэж байна. Буйланд нь 20
бяцхан сүүн шид бүрэлдэж байна. Хүүхэд одоо
хөдөлгөөнд орж эхлэх бөгөөд энэ нь булчингаа хөгжүүлэхэд нь тустай юм. Гарын хуруунууд нь
хоорондоо салаагүй хэвээр ч анхны үеүдийг нь
ялгаж харж болно. Зүрх нь энэ үед минутад 140-150 удаа цохилдог. Тархи амилж үйл ажиллагаа нь эхэлнэ. Дэлгэрэнгүй»

Хүүхдийн хүмүүжил хэзээ эхэлдэг вэ?

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Хэвлий дэх ургийн тархины эд эс гайхмаар хурдан хуваагддаг. Үүнтэй холбоотойгоор ургийн тархийг хэвлийд байхад нь хөгжүүлж болдог байна. Тархинд сэрэл өгөх бүрт шинээр эд эс олноор бий болдог ба энэ нь хүүхдийн оюуны чадамж, сэтгэлгээ, хандлага, танин мэдэхүйг хөгжүүлдэг. Дэлгэрэнгүй»
7 сартай
Гараараа тулан бие даан сууна. Гэдсээрээ мөлхөнө. Хэрэв хүүхэд тань мөлхөх оролдлого хийхгүй ба
йвал та идэвхжүүлж өгөөрэй. (урд нь тоглоом тавих, та өөрөө урд нь суугаад дуудах г.м) Тоглоомоо зөөж тавих, нүдэх, савах, шидэх зэргээр  хэрэглэнэ Хаана байна гэж асуухад энд тэндгүй нүдээрээ хайна. Удаан, эрчимтэй шулганана. Хүний барьж буй аяганаас сайн ууна. Хүнтэй харьцахдаа эхлээд удаан ажиглана. Айсан байдал нь сонирхсон байдлаар амархан солигдоно Дэлгэрэнгүй»
1 нас  3 сар
Хүүхдийн ойлгож буй үгийн нөөц хурдан олширно.
Шулганаан дундаа зарим үгийг хэрэглэж эхэлнэ. 3 см-ын зөрөөтэй том жижиг зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
Урьд нь сурсан зүйлүүдийг давтах чадвартай болно
. Явдал ихсэнэ, тонгойж чадна. Хагас сууна, эргэнэ, хойшоо ухарна. Өтгөн хоолыг өөрөө халбагадаж иднэ. 12-15 сарын хугацаанд доод болон дээд 1-р бага араа гарна. Дэлгэрэнгүй»
4 нас
Гарын хөдөлгөөн чөлөөтэй,эвсэлтэй болсон байх бөгөөд хөлөө чирэхгүй явна
Хоёр гараараа бөмбөг шидэж, шидсэн бөмбөгийг энгэртээ тэврэлгүйгээр барьж авна.
Дороо үсрэн  шалнаас хөндийрч 15 - 20 см урт болон өндөрт харайж чадна.
Дохио өгөхөд хөдөлгөөнөө зогсоон барьж чадна. Авирах дуртай болно.
 Дэлгэрэнгүй»

Эхийн хэвлий дэхь 1 сар

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Эр бэлгийн 250-500 сая эсээс зөвхөн 1 нь өндгөн эстэй нийлэхэд эцгийн 23, эхийн 23,  нийт 46 хромсомтой нэг эс бүрэлдэн тогтдог бөгөөд шинэ хүний удамшлын мэдээлэл улмаар бий болж ирээдүйн бүх онцлог шинжүүд нь тогтдог.(хүйс, үс, нүдний өнгө, хөлний хэмжээ, оюуны чадавхи, биеийн өндөр, зан чанар гм). Түүнийг өтөлж хөгширтөл хоол тэжээл, хүчилтөрөгч, цаг хугацаанаас гадна өөр юу ч дахин нэмэгдэхгүй. Анх бүрэлдэн тогтохдоо л энэ эс ямар хүйсийнх болох нь тодорхой болдог. Үр тогтсон эс үнэхээр хосгүй юмаа. Учир нь яг түүн шиг онцлогтой, шинж чанартай хүн урьд өмнө нь хэзээ ч байгаагүй бөгөөд хэзээ ч дахин давтагдахгүй.
1 хромсо
м дахь генүүд нь хүний генетик мэдээллийг агуулдаг
 Дэлгэрэнгүй»

3 настай хүүхдийн онцлог

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Гурван нас бол хүүхдийн хамгийн тайван насны нэг юм. Түүнийг сэтгэл санааны хямрал тэр болгон тэвдүүлэхгүй бөгөөд хоёр настай үеийн түгшүүр,айдас бараг арилсан байдаг.Тэд хүмүүст таалагдахын тулд магтаалын үг дуулахын тулд бүхнийг хийнэ. Гурван настай хүүхэд тайван, хөдөлгөөн удаавтар болдгийг сурган хүмүүжүүлэгчид ажиглажээ. Тэдэнд цоо шинээр бий болсон хамтран тоглох, наадах, шаардлага нь ганц эцэг эхтэй нь биш ах, эгч, нартай нь зохицуулна. Хэрэв жилийн өмнө түүнд хэлж, ярьж , тайлбарлаж болдоггүй байсан бол одоо үгэнд амархан орно.
 Дэлгэрэнгүй»

4 настай хүүхдийн онцлог

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Дөрвөн нас бол бага насны хамгийн ярвигтай нас юм. Тэдний зан төрхийг сурган хүмүүжүүлэгчид "Уяанаас алдуурсан нас" гэж нэрлэгдэг нь жирийн хэрэг бишээ. Эцэг, эхчүүд дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн онцлогийг мэдэхгүйгээс тэдний зан төрхийн олон шинж байдлыг гайхах нь олонтаа байдаг. Хайр булаам энхрий, дөлгөөн ялдам гурван настнууд гэнэтхэн хөдөлгөөнтэй, үгэнд орохгүй болоход эцэг эх гайхах нь мэдээж. Энэ нь дөрвөн настай хүүхдийн сэтгэл зүйтэй холбоотой. Дэлгэрэнгүй»

2 настай хүүхдийн онцлог

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Хоёр нас бол хүүхэд нялх үеэс бага насанд шилжих үе билээ. Энэ шилжилтийн үед урьд төлөвшсөн зан төрх хөгжиж, өөрчлөгдөн шинэ шинэ зан төрх бий болно. Энэ насны хүүхэд өөрөө бие дааж юм хийх эрмэлзэл идэвхтэй болсон байна. Хоёр настнууд юмыг дуурайх онцлогтой учир нүдээр харж , үзэж, чихээр сонсож, гараар барьсан зүйлээ дуурайх үйл хийнэ. Иймд тэдэнд юмыг зориуд зааж сургахаас дуурайлгах замаар янз бүрийн хэвшил, дадал бүрэлдүүлэх нь хялбар байдаг. Дэлгэрэнгүй»

Ертөнцийн гурван хар

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo

Айраг цагаанаас гарч байвч архи нэг хар

Арчиж зүлгэж байвч тогоо нэг хар

Алт мөнгөөр чимж байвч үс нэг хар

Нярай хүүхдийн үнэрлэх мэдрэмж хөгжсөн байдаг

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo
Эхийнхээ хэвлийд байгаа хүүхдийн ам ургийн шингэнээр дүүрсэн байдаг бөгөөд хорвоод мэндлэхээсээ өмнө тэрхүү шингэний амтыг мэдрэх чадвартай болсон баидаг. Төрөх хугацаа ойртох үед ургийн шингэн, хожим нь хүүхэд хооллох учиртай эхийн сүүтэй төстэй амттай болдог.
 Дэлгэрэнгүй»

Ертөнцийн гурван сайхан

2009 оны 02-р сарын 06 Нийтэлсэн Horloo

Арван тавны сар нэг сайхан

Атар газрын цэцэг нэг сайхан

Аав ээжийн сургаал сайхан

2 нас 6 сар
Захирах үг оролцуулсан нийлмэл өгүүлбэр хэрэглэж эхэлнэ
Хаана, хэзээ гэсэн асуултыг тавьж эхэлнэ
Урьдчилан үзүүлсний дараа геометрын үндсэн хэлбэр дүрсүүдийг ялгаж чадна
Урьдчилан үзүүлсний дараа үндсэн 4 өнгөтэй (улаан, шар, хар, цагаан) зүйлүүдийг хооронд нь ялгаж чадна
 Дэлгэрэнгүй»

0-1 сартай

Сэтгэл хөдлөл нь сөрөг байдлаар өөрөөр хэлбэл  өөрийн биед болж буй бүх өөрчлөлтийг уйлж илэрхийлнэ. Гадаад орчныг хүрэлцэхүйн мэдрэмжээр буюу  арьсаар ихэнх цочролыг хүлээн авдаг. Хөдөлгөөн нь эмх замбараагүй сарвалзах, гар хөл бага зэрэг чичирхийлэх байдлаар илэрдэг  Дэлгэрэнгүй»

Ертөнцийн гурван хөөрхөн

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Бой нь арилсан хүүхэд нэг хөөрхөн

Борвио нээсэн гөлөг нэг хөөрхөн

Босож тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн

5-6 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • аливаа юманд хариуцлагатай хандах
  •  өөрийн хүсэл сонирхолыг илэрхийлэх
  • аливаа даалгаврыг бие даан гүйцэтгэх
  • хүрээлэн буй орчинтой идэвхтэй харьцааг бий болгоход оролцож сургах.

3-4 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • юмсын хэсгүүдийг ялгаж нэрлүүлэх / цамцны зах, ханцуй гэх мэт /
  • юмсыг хэмжээ, хэлбэр, өнгө, эд материал, зориулалтаар нь ялгадаг болох
  • хүнд хандан асуулт тавьж, асуултыг зөв зохиож сурах
  • мэддэг үлгэр, өгүүллэгийг өөрийн үгээр зохиомжлон, ургуулан бодож, ярьдаг болох:
 Дэлгэрэнгүй»

3-4 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • томчууд болон найз нөхдөөсөө туслалцаа хүсч эелдэг боловсон харилцах
  • бие биендээ тусалж сурах
  • тодорхой дэглэм журмыг сахих
  • хүмүүсийн яриаг таслахгүй сонсдог байх

Цас

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Гадаа байхдаа уул

Гэрт орохдоо ус

2-3 насны хүүхдийн бие бялдрын хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • ам, хамрын алчуурыг зөв хэрэглэх
  • гараа савандаж угаах
  • ширээнд сууж бусдад саад бололгүйгээр хооллох
  • халбага сэрээг зөв барьж хооллож сурах
  • хувцсаа өмсөж тайлах, эвхэж тавьж хэвшүүлэх
  • нар, ус, агаараар чийрэгжүүлэх хөл гарын хөдөлгөөнөө зохицуулан алхаж, гүйж сурах
  • бусад хүүхдийн хөдөлгөөнтэй өөрийн хөдөлгөөнийг зохицуулдаг болох
  • хөл, гарыг ээлжлэн зөөж тавьж, мөлхөх
  • байрандаа үсрэх
  • зураасан дээгүүр давж үсрэх
    тодорхой зайтай 2 шугамын хооронд тэнцвэрээ хадгалан явж: бөмбөгийг шалан дээгүүр өнхрүүлж сурах.

Туулай

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Алиа хөөрхөн хүү

Аягаа хаяад зугтана

Ертөнцийн гурван шар

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Эрдэнэд алт нэг шар

Эдэнд жанч нэг шар

Идээнд уураг нэг шар

Хаалга

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Ах дүү хоёрын 

Ам чацуу

5-6 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
  • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
  • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
  • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
  • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
  • тооны бүтэцтэй танилцуулах
  • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
  • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
  • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
  • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

Сүүдэр

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Барьж болдоггүй

Бараан хар

Арилгаж болдоггүй

Адилхан хар

Ертөнцийн гурван хоосон

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Барьж тавьж байвч зүүд нэг хоосон

Бархирч хашхирч байвч, цуурай нэг хоосон

Барайж торойж байвч зэрэглээ нэг хоосон

Зүрх сэтгэлийн үг

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
Сайн байна уу?, хайрт ээж минь. Тандаа энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Амьдралд ганцхан заяаж, алдахад түшиг болж, оноход урам хайрлан, давчидсан сэтгэлийг минь онгойлгож, итгэлийг минь бадрааж, амьдралыг минь хөглөж байдаг хайрт хань Д.Болдыг минь төрүүлж, хүн шиг "хүн" болгон өсгөж хүмүүжүүлсэн тандаа талархаад баршгүй. Хайрт ээж таны минь "үр, ач"-аан гэсэн сэтгэлийг далайн устай харьцуулбал, далай хажууд нь шүүдрийн дусал мэт үзэгдэх биз ээ... Таныхаа сайхан сэтгэл, хөдөлмөрч зан, эр хүнээс дутахгүй зориг, мятрашгүй чанар, нугаршгүй зүтгэлийг бахархаад баршгүй...  Тийм сайхан таныгаа гомдоож байсан бол тэнэгхэн охин намайгаа өршөөгөөрэй. Таныгаа сэтгэл зүрхнээсээ хайрлаж явдаг шүү, ээжээ. Тандаа хүү нь хайртай... 

Ертөнцийн гурван улаан

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Жавартай тэнгэрийн хаяа улаан

Жаргалтай хатны хацар улаан

Жалганд ургасан сухай улаан

6-7 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • Энгийн, нийлмэл өгүүлбэр хэрэглэн санаа бодлоо илэрхийлж сурах
  • үгийн утгыг өөрийн үгээр тайлбарлаж сурах
  • богино хэмжээний үлгэр, өгүүллэг, шүлгийг цээжилж уран тод уншиж сурах
  • оньсого, таавар, зүйр үг зэргийг өөрөө зохиож сурах
  • бонгино хэмжээний зохиолыг жүжиглэн тоглож сурах
  • тооны бүтэцтэй танилцуулах
  • нэгж хэмжээсийг ашиглан хэмжиж болох ойлголттой болох / төө, сөөм, алд, тохой гэх мэт /
  • цифрийн бичилгттэй танилцуулан бичилтийн анхны зурлагыг бичүүлж сургах
  • эд юмсыг ямар нэгэн шинжээр нь ангилан ялгаж, бөөрөнхий дүрстэй танилцуулах
  • олон өнцөгт бүтээж, дүрсүүдээр эвлүүлж бүтээл хийлгэж сургах
  • долоо хоногийн гариг, өдөртэй танилцуулах, нэрлүүлж сургах.

Ертөнцийн гурван хөх

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Уудам дэлхийн тэнгэр нэг хөх

Унтрах галын дөл нэг хөх

Урсах голын ус нэг хөх

  • бие даан зөв, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  • хоолны хэрэгсэл /аяга, таваг, халбага, сэрээ, гэх мэт/-ийг зөв хэрэглэж хэвшүүлэх
  • шүд, гараа тогтмол угааж хэвшүүлэх
  • хувцсаа түргэн шалмаг, зөв, цэвэр нямбай өмсөж, тайлж хэвшүүлэх
  • хувцсаа эвхэх ба өлгөж тавьж хэвшүүлэх
  • бие даан ороо засаж, хурааж хэвшүүлэх
  • алхах, гүйх, үсрэх-харайх, эд юмыг шидэх-өнхрүүлэх, өөрөө мөлхөх-авирах, хөдөлгөөнийг хурдан зөв хийж гүйцэтгэдэг болох
  • сагсан бөмбөг, хөл бөмбөг зэрэг багаар тоглодог спорт тоглоомд сургах
  • өгсөн командыг хурдан шуурхай зөв гүйцэтгэдэг болгох
  • өөрсдөө зохион байгуулан баг бүрдүүлэн уралдах ба хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах
ялсан, ялагдсан талуудыг зөв тогтоон, тоглоомыг шүүн тоглож сургах
  • гар нүүрээ бие даан хурдан зөв угааж хэвшүүлэх
  • шүдээ угаах, үсээ самнаж хэвшүүлэх
  • хумсны завсрыг цэвэрлэж сурах
  • зөв боловсон, цэвэр нямбай хооллож хэвшүүлэх
  • хувцсаа хурдан зөв, цэвэр нямбай өмсөж хэвшүүлэх
  • ороо өөрөө засаж, хурааж хэвшүүлэх
  • унтлагын хувцсыг хэрэглэж хэвшүүлэх
  • ямар ч хөдөлгөөнийг хурдан зөв хийж, гүйцэтгэж сургах
  • харайлтын хэлбэрийг хүндрүүлэн, байрнаас харайх, өндөрт харайх гэх мэтээр олон хэлбэртэй танилцуулан эзэмшүүлэх
  • спорт тоглоомын хэрэглэлтэй танилцуулах
  • чаргаар бие даан гулгах, дугуй унаж сургах
  • шидэлтийг олон хэлбэрээр хийж сургах, шидсэн зүйлийг барьж сургах
  • уралдаан тэмцээн, спорт тоглоомд оролцуулан, ялж, ялагдах сэтгэлгээнд сургах
  • өгсөн командыг баримтлах
  • зохион байгуулалтай байж сургах
  • хөдөлгөөнт тоглоомыг бие даан тоглож сургах

2-3 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • - авиаг зөв хэлэх
  • - үгийг тод хэлэх
  • - жижиг хэмжээний шүлэг, үлгэрийг анхааралтай сонсох
  • - асуултанд хариулах
  • - эд юмсын хөдөлгөөн, өнгийг заасан үгийг яриандаа хэрэглэж сурах
  • - үзэж, харсан, мэддэг зүйлээ бусдад ойлгомжтой ярьж чаддаг болох
  • - орчны эд юмсыг зориулалтаар нь бүлэглэх /тоглоомын булангийх, номын булангийх, г.м /
  • - эд юмсыг хэмжээгээр нь харьцуулан ангилдаг болгох, тэнцүүлж сургах / том-жижиг, өндөр-нам гэх мэт /
  • - цөөн салангид зүйлсийг нэгтгэн олон болгох, харьцуулах, хэдэн гэдэг үгтэй өгүүлбэр хэлж сурах
  • - эд юмсыг тоолж сурах / жишээ нь 1-ээс 5 байх гэх мэт./
  • - гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрстэй танилцуулан эдгээр дүсүүдээр өөр шинэ дүрс эвлүүлэн бүтээх
  • - улаан, цэнхэр, ногоон, шар өнгийг ялгуулах, олон өнгүүдийн дотроос олуулан, дадлага хийлгэн нүдлүүлэх:
  • - цаг хугацааны ерөнхий төсөөллийг хөгжүүлж, өглөө, орой, өдөр, шөнө гэсэн үгийг хэл ярианд нь хэрэглэж сургах.
  • гараа угааж хэвшүүлэх
  • шүдээ угааж сурах
  • сам хэрэглэж хэвшүүлэх
  • ширээнд зөв сууж, цэвэр хооллож сургах /бага багаар халбагадах, хооллох үед ярихгүй байх гэх мэт/
  • хувцсаа өөрөө өмсөх, тайлах, гутлаа үдэх
  • нөхөддөө туслах, туслалцаа хүсэх
  • багштай хамтран ороо засах ба хурааж сурах
  • нар ус агаараар чийрэгжүүлэх
  • багш болон бусдын дохиогоор гүйцэтгэж буй зүйлээ өөрчлөн хийж сургах
  • хүүхдийг хөдөлгөөний хувьд идэвхтэй болгох
  • хүүхдээр олон янзын хөдөлгөөнийг /алхах, гүйх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлэх үсрэх/ ээлжлэн хийлгэж хөдөлгөөний эвсэлтэй болгох
  • зүгээ өөрчлөн алхах, гүйх, үсрэх, мөлхөх, эд юмсыг өнхрүүлж сургах
  • энгийн дүрэмтэй янз бүрийн хөдөлгөөнт тоглоом зааж сургах.

Ертөнцийн гурван баян хүн

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Эрдэмтэй хүн эрхэм баян

Үртэй хүн өнөр баян

Өргүй хүн өөдлөх баян

гар, хөлийн хуруу

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Аавын арван хүү ажилсаг

Ээжийн арван хүү эрх

Хуй салхи

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Гүйн гүйн шаргачин

Гүйцэгддэггүй шаргачин

Байн байн шаргачин

Баригддаггүй шаргачин

Мөс

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Галд шатдаггүй мөлчгөр

Голд живдэггүй гөлчгөр

Ганд тэсдэггүй мөлчгөр

Ууранд хайлдаг гөлчгөр

Ертөнцийн гурван баян

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Тэнгэр одоор баян

Газар үндсээр баян

Далай усаар баян

  • шүдээ бие даан зөв угааж сургах
  • аяга, халбага, сэрээг зөв барих ба хэрэглэх
  • цэвэр нямбай хооллох
  • хувцсаа хурдан, зөв, бие даан өмсөж, тайлж хэвших, гутлаа бие даан, үдэх, тайлж сургах
  • унтлагын хувцас хэрэглэх
  • гаднаас орохдоо шороо тоосоо гөвж хэвшүүлэх
  • ямар ч хөдөлгөөнийг багшийн болон бусдын өгсөн дохионы дагуу хийж гүйцэтгэж сургах
  • хэсэг бүлэг, хамт олноороо хөдөлгөөнөө зэрэг хийж сургах
  • хөл гарын хөдөлгөөнийг ээлжлэн тавьж, ханын шатанд авирч сургах
  • алхалт, гүйлт, үсрэлт, шидэлтийн олон хэлбэртэй танилцуулан тус бүрд 2-оос 3 янзын хэлбэрийг эзэмшүүлнэ. Жишээ нь: өлмий дээрээ түлхэлт авч хөнгөн гүйх, хоёр хөл дээрээ хүчтэй түлхэлт авч үсэрч, зөв газардах, юман доогуур шургаж мөлхөх, дээгүүр давж мөлхөх г.м байж болно.
    энгийн дүрэмтэй хөдөлгөөнт тоглоомын дүрд тоглож сургах.

Ертөнцийн гурван ногоон

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Тагт ургасан арц ногоон

Тайгад ургасан хуш ногоон

Талд ургасан зээргэнэ ногоон

Од, тэнгэр

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Аавын сумыг 

Тоолж бардаггүй

Ээжийн хөнжлийг

Эвхэж болдоггүй

Ертөнцийн гурван хар

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Тостойгоос тогоо хар

Билэгтэйгээс бэх хар

Амттайгаас архи хар

Хайч

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Ангайх амтай

Залгих хоолойгүй

Ертөнцийн гурван хөнгөн

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Урсахдаа ус хөнгөн

Хийсэхдээ өд нэг хөнгөн

Өргөхөд өвс нэг хөнгөн

Ханын үдээр

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Гэр дүүрэн

Бор бялзуухай

4-5 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

·         муу зуршлаас зайлсхийх

·         өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сургах

·         өөрийн болон бусдын зөв, бурууг ялгах

·         аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзэлтэй болгох

·         хүрээлэн буй орчны тааламжтай ба тааламжгүйг ялган илэрхийлж сургах.

6-7 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • бусдын санаа бодлыг хүлээн авч, өөрийн санаа бодлоо илэрхийлэхэд сургах.
  •  орчны сайхан муухай, сайн мууг ялгаж үнэлгээ дүгнэлт өгөх
  • хамт олны хүсэл, сонирхол, шаардлагад нийцүүлэн дүрэм журмыг сахих
  • бусдын хийж бүтээсэн зүйлийг хайрлаж, хамгаалдаг байх.

Ертөнцийн гурван цагаан

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Өсөхөд шүд цагаан

Өтлөхөд үс цагаан

Үхэхэд яс цагаан

Ертөнцийн гурван хурдан

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Салхитай тэнгэрийн үүл хурдан

Саруул ухаантны санах хурдан

Сайн морины явдал хурдан

2-3 насны хүүхдийн сэтгэл хөдлөл, нийгэмшил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • бусдаас өөрийгөө онцолж чаддаг /юугаараа ижил, өөр болохыг/
  • эд юмсыг осол аюулгүйн талаас нь мэддэг
  • эд юмсыг хайрлах, гамнадаг
  • өөртөө тааламжтай ба тааламжгүй байдлыг ялгах
  • аливаа зүйлийн бохир, цэвэр цэмцгэрийг ялгах

Сармагчин

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo

Бөхийн зогсвол хүн шиг

Бөгцийн суувал нохой шиг

4-5 насны хүүхдийн оюун ухааны хөгжил

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
  • бүх авиаг зөв тод дууддаг болох
  • эд юмсын ерөнхий ба оноосон нэрийг яриандаа хэрэглэж сурах
  •  эд юмсын эерэг ба эсрэг утгатай үгийг мэдэж, хэрэглэж сурах
  • тодорхой сэдвээр өөрөө зохиомжлон ярьж сурах
  • өөр хоорондоо асуулт тавьж асуултанд нь зөв хариулах, харилцан яриа зохиож ярьж сурах
 Дэлгэрэнгүй»

6 настай дуучин

2009 оны 02-р сарын 05 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/XsdKIqh8ukY&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/XsdKIqh8ukY&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Сонгино

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Гэзэг нь гадаа

Гэдэс нь шороонд

Өрхний оосор

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Гэрийн хойно 

Гэдэн, годон

Шагай

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Дөрвөлжин биетэй

Дөрвөн өөр нэртэй

Нүдэнд юм орох

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Далайд даага унажээ

Даага зовохгүй, далай нь зовжээ

Байцаа

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Далан есөн хувцас

Бүгд товчгүй

Хүүхдээ өсгөнө гэдэг хамгийн үнэ цэнэтэй ажил

2009 оны 02-р сарын 04 Нийтэлсэн Horloo

Зарим эмэгтэйчүүд хүүхэд төрүүлээд, гэртээ хүүхдээ хараад суухаараа өөрийгөө ажилгүй, гэрийн авгай гэж нэрлэдэг /мэдээж хэрэг цэцэрлэгийн нас хүрээгүй, харах хүн байхгүй үед/. Тэгж буй хүмүүсээс би, - таны хувьд хүүхэд тань хэр зэрэг үнэ цэнэтэй вэ? - таны амьдралын утга учир юу вэ? гэж асуудаг. Тэд үнэтэй... , мэдээж үр хүүхэд гэдэг. Тэгэхээр нь хариуд нь, тэгвэл та өөрийнхөө хамгийн нандин, хамгийн үнэ цэнэтэй үр хүүхдээ "хүн" болгох хамгийн хариуцлагатай, хамгийн чухал ажлыг хийж байгаа юм биш үү? гэж асуухад, - нээрээ тийм ш дээ... гэдэг 

 Тиймээс эхчүүдээ, та бүхэн гэртээ зүгээр суугаагүй, хамгийн үнэ цэнэтэй ажлыг хийж байгаа гэдгээ ойлгон, өөрсдөөрөө бахархах ёстой юм шүү. Ер нь хамгийн үнэтэй, хамгийн агуу зүйл бүхэн үнэгүй байдгийг та анзаараарай, эхийн хайр, ханийн хайр, хамгийн дотно найзын зөвлөгөө гэх мэт  

Шинэ эриний хүүхдүүд

2009 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Horloo
Мэдээлэл, технологийн хурдтай хөгжилтэй холбоотойгоор хүүхдүүдийн хөгжил ч бас маш хурдтай явж буй өнөө үед эрхэм эцэг, эхчүүд та бүхэн хүүхдээ балчир гэж гололгүй хийхийг хүссэн үйлдлийг нь дэмжээд хийлгэж байгаарай. Ер нь бол хүүхэд гэдэг амьтан юу идэхээ, юу хийхээ мэддэг гэдэг. Жишээлбэл, хүүхдүүдийг маш олон төрлийн хүнсний зүйл бэлтгэж тавьсан танхимд 7 хонуулахад хүүхэд өөрт хэрэгтэй буюу бие организмдаа шаардлагатай байгаа дутагдаад байгаа тэр л хүнсийг хэнээр ч хэлүүлэлтгүй өөрөө сонгон хэрэглэж улмаар өөрт байсан эмгэгээсээ салсан жишээ байдаг. Үүнтэй адил таны хүүхэд би ер нь юу хийж чадахаар байна... гэдгээ мэддэг гэж хэлж болно. Тиймээс та бүхэн хүүхдээ балчир байна гэж гололгүй хийхийг хүссэн үйлдэлд нь дэм болж хамтарч гүйцэтгэж байвал хүүхдийн сэтгэцийн болоод бие бялдрын хөгжил илүү сайн явагддаг болох нь батлагдаад байна. Эс бөгөөс багадаа /5 хүртлэх насандаа/ эзэмшээгүй дадлыг том болсных нь дараа суулгана гэвэл танаас маш их хүч хөдөлмөр гарах болохыг анхаарна уу. Ер нь хүүхдийн төлөвшил хөгжлийн 90% -нь 5 хүртлэх насанд нь тогтсон байдаг гэдгийг санаж яваарай. 

Хүүхэд маань үгэнд ордоггүй, яах вэ?

2009 оны 02-р сарын 02 Нийтэлсэн Horloo

 А: Манай хүү 5 настай, битгий хашгираарай, дүү нь унтаг гэж хэлээд эргэх хооронд л хашгираад, дүүгээ сэрээчих юм. Яах вэ?

Х: Таныг битгий хашгираарай гэж хэлэхэд хүүд тань "хашгирах" гэдэг сэрэл ирнэ, тиймээс л хашгирч байгаа юм, тиймээс тэр өдөөлтийг үүсгэхгүйн тулд та, -миний хүү намуухан тоглоорой, дүү нь унтаг гээд хэлэхэд л хангалттай. Харин одоо хүүд чинь "намуухан тоглох" гэдэг ойлголт л биелэлээ олно. 

Хүндэт ээжүүдээ, та хүүхэдтэйгээ хэр зэрэг ойлголцож чадаж байна вэ? Хэрвээ хүүхэдтэйгээ хэрхэн яаж харицах аргаа олохгүй байгаа бол таны ирээдүй болсон хүүхдийн тань төлөө цаг гаргахад бэлэн байна. Та асуудлаа, бодит жишээтэй нь horloo_j@yahoo.com хаягаарилгээгээд, ehiinsetgel.blog.gogo.mn блогоор хариултаа хүлээн авч уншина уу?

Монгол хүүхдийн дуу

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/1ZyZ8ohaqnc&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/1ZyZ8ohaqnc&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Миний хэнз хурга

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/ibvvCS4_AqU&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/ibvvCS4_AqU&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

6 настай дуучин

2009 оны 01-р сарын 30 Нийтэлсэн Horloo
<object width="425" height="344"><param name="movie" value="http://www.youtube.com/v/llcHjVOrWEg&hl=en&fs=1"></param><param name="allowFullScreen" value="true"></param><param name="allowscriptaccess" value="always"></param><embed src="http://www.youtube.com/v/llcHjVOrWEg&hl=en&fs=1" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="425" height="344"></embed></object>

Ухаантай хүү

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 нас ч хүрээгүй бяцхан ачаа гэрлүү нь явуулах болсон эмээ хүүгээ дагуулаад дэлгүүрээр хэсч байжээ. Тэгээд ач хүүгээсээ, - миний хүү маргааш өглөө автобусанд суугаад, аав, ээж хоёр дээрээ очино, миний хүү эмээгээрээ юу авахуулах вэ? гэж асуухад, хүү хариуд нь:

- эмээ минь юмаар яах вэ? хоёулаа гандангаараа л нэг орчихоё доо... гэжээ. Ийм ухаан биднээс гарах болов уу?...

4 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-       Хүүхэд зураг, баримал, өрж байгуулах тоглоомондоо хүмүүсийн амьдрал болон эд юмсыг дүрслэхдээ яг тэр чигээр нь биш, харин өөрт нь таалагдсан, сэтгэл хөдөлгөсөн онцгой хэсгийг илүүтэй тусгадаг учраас эцэг эх та бүхэн хүүхдэдээ шинэ зүйлийг мэдүүлж ойлгуулах, шинэ чадвар эзэмшүүлэхдээ хөгжлийн нь онцлогийг анхаараарай.

-       Мөн хүүхэдтэйгээ хамт гадуур зугаалж орчны болон байгалийн тухай асууж, ярилцаарай. Аль болох амьдралд ойрхон жишээгээр ажиглах, тоолох чадварыг нь хөгжүүлээрэй.

-       Өөрийн тоглоом, юмсын өнгө, хэлбэр, хэмжээ, зориулалтыг хүүхдээсээ асууж, нэрлүүлж, ярилцаарай.

-       Ойр орчны айлын хүүхдүүд болон найз нараас хэн нь хамгийн өндөр, дэлгэсэн ааруулын аль нь том, гэхчилэн юмсын хэмжээ өөр өөр байдгийг мэдүүлэх зорилгоор хүүхэдтэйгээ ярилцаарай.

-       Өөрийн бодол санаа, сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлэх, бодол санаагаа солилцох, томчууд болон үеийн хүүхэдтэйгээ харилцах, яриагаараа насанд хүрэгчид болон найз багачууддаа нөлөөлөх зэрэг хэл ярианы бүхий л үүргийг хүүхэд энэ насанд илүүтэй эзэмшдэг гэдгийг эцэг эхчүүд та бүхэн алхам тутамдаа санаж байгаарай.

-       Та хүүхэддээ бид баруун гараараа зураг зурж, хоол иддэг, харин нөгөө гар бол зүүн гар гэж тайлбарлаж өгөөрэй. Мөн миний хүү хэдэн үхэр хойшоо явлаа, эргүүлээд баруун тийш болгоорой гэхчилэн өдөр тутмын амьдралаас жишээлж орон зайн хүртэхүйг нь хөгжүүлээрэй.

-       Та хүүхдийнхээ яагаад? Ямар учраас? Гэсэн асуултанд аль болох хариулж байх нь зүйтэй. Таны хүүхэд хэдий чинээ олон асуулт тавина, төдий чинээ хүүхдийн танин мэдэх сонирхол хөгжиж оюун ухаан нь тэлж хөгжих болно.

Хүндэт ээжүүдээ, бид үр хүүхдээ томоор харж, ирээдүйг нь томоор төсөөлж чадвал бидний үрс "том" л амьдрах болно. Би энэ блог-оо монголын сайхан эхчүүдийн үрээ гэсэн сэтгэл, итгэлийн энергиэр дүүргэхийг хүсч байна. Бидний чин сэтгэлийн энергийн хуримтлал монголын ирээдүйг цогцлоох болно. Тиймээс эрхэм та надтай нэгдэхийг хүсвэл, ehiin_setgel@gogo.mn хаягаар хүүхдийнхээ тухай, ирээдүйд ямар хүн болгохыг хүссэн итгэлийн энерги шингэсэн, сэтгэлийн үгээ, хүсвэл хүүхдийнхээ зурагтай нь явуулах буюу эсвэл өөрийн мэйл хаягаа явуулж, энэхүү блог дээр мэдээлэл оруулах эрхийг нээлгэж болно. Миний блогоор аялсан танд баярлалаа. Та оюуны хувьд өдрөөс өдөрт өсөн хөгжиж, таны амьдрал өдрөөс өдөрт өсөн дэвжих болтугай. Хүндэтгэсэн Ж.Хорлоо

Миний хоёр дахь хүү ДДК-ын эзэн болно.

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Миний хоёр дахь хүү Б.Мөнх-Алдар. 2007 онд төрсөн. 

Хүү маань дөнгөж нэг ой өнгөрч байгаа ч маш их ухаантай. Эмээгээ, -кошонкоо аваад ир гэхээр угсардаг том кошонк нь салгуун байхад шууд хоёуланг нь олж бариад тэнтэр мунтар алхаад ирнэ... Газар хулдаасан дээр шээчихээд  гал тогооны өрөөнөөс шалны алчуур авчираад арчина... Талх өгөхөөр эхлээд юу түрхсэн байна гэдгийг  сайн ажиглана... Ном үзэх их дуртай, тоглоомыг эргүүлж тойруулж хараад, ганц хоёр секунд л барина... юмны бөглөө таглааг эвийг нь олоод нээхдээ сайн. Аливаа зүйлийг маш гярхай ажиглана. Тиймээ миний хүү бол эх орондоо ихийг хийх гэж ирсэн хүү. Ээж нь байнга хүүгээ дэмжин тэтгэх болно. Миний хүү 2013 оны 9-р сард сургуульд орж, эрдэм номтой нөхөрлөөрэй. Юуны түрүүнд эх хэл бичигээ гаргуун сайн сураарай. 2017 онд Англи хэл сурч, 2019 онд Орос хэл, 2021 онд Хятад хэл сураарай. 2018 оноос бизнесийн ухаан судалж, 2020 оноос маркетингийн ухаан, 2023 оноос Ирээдүй судлал, менежментийн ухаан судалж, 2025 оноос өндөр технологи судалж, 2027 оноос анхныхаа компанийг байгуулж, 2037 онд эх орныхоо байгалийн цэвэр түүхий эд дээр тулгуурласан, өндөр технологийн бүтээгдэхүүн гаргаж дэлхий дахинд түгээдэг Дэлхий Дамнасан Корпорацийн эзэн болоорой. Тэр үед зөвхөн аав, ээж нь биш түмэн олон чамаар минь бахархах болно. Ээж нь хүүдээ итгэж байна. Миний хүү түүний төлөө л "хүн" болж төрсөн юм шүү. 

3 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-Хүүхдийнхээ хэр хэмжээнд тохирсон зүйлийг хийхэд нь туслаж, яаж хийх аргыг нь сайтар тайлбарлаж өгөх (хоолоо яаж идэх, хөтөвчинд суух, хувцсаа өмсөх, чихэр задлах гэх мэт)

-Хүүхэдтэйгээ гадуур зугаалах, дэлгүүрээр явахдаа орчин тойрны байгаль, мод, ургамал, дэлгүүр, хашаа, саравч, мал, машин гэх мэт хүрээлэн байгаа юмсыг нэрлүүлж ярилцаж байх.

-Хүүхдийнхээ хийсэн зүйлийг магтан сайшааж байх.

-Зураг зурах, ном үзэж тоглох нөхцөл бололцоог бүрдүүлэхэд анхаарах. (цаас, харандаа, ном, будаг, баримлын шавар, өрж байгуулах тоглоом гэх мэтийг бэлтгэж өгөх)

-Хүүхдээ багаас нь эмх цэгцтэй байдалд сургахын тулд тоглоомоо хурааж байхыг зааж өгөх

-Хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй байх.  

Гурван настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

3 настай хүүхдийн онцлог бол орчин тойрныг ажиглаж юмсыг танин мэдэх гэсэн хүсэл эрмэлзэлтэй, бие даах гэсэн оролдлого тод ажиглагддагт оршино.

            Бие даах гэсэн үгийг хүүхэд хэлэх маш дуртай байдаг. Үүнийг зарим эцэг эхчүүд ойлгохгүй “бага юм”, “чадахгүй, чадахгүй асгачихна”, “хувцсаа муухай болгочихно”, “хагалчихна” гэх мэтчилэн урдуур нь орж, өмнөөс нь өөрсдөө хийх гэснээс болж хүүхэд зөрүүдлэх зан авир гаргахад хүргэдэг. Тухайлбал: энэ насанд хүүхэд “хоолоо идье”, “ундаа уумаар байна”, “цай ууя”, “халуун байна шүү” гэхчилэн томчуулаас хүсдэг төдийгүй хоолоо идэх, хувцсаа өмсөх, тоглоомоо хураах зэрэг үйлдлийг хийж чадна. Ийнхүү нэг талаас хүүхэд өөрөө бие даан хийх гэсэн хүсэл оролдлого, нөгөө талаас томчуул насанд хүрэгчид энэ хүслийг нь ойшоож анхаардаггүйгээс болж хүүхдийг зөрүүд зантай болгодог тал бий. Ийм учраас та хүүхдээр хэр хэмжээнд нь тохирсон зүйл хийлгэхэд анхаарч дэмжиж, харин яаж хийх аргыг нь тайлбарлаж өгөх нь зүйтэй. Жишээ нь: хооллох үед өөрт нь тохирсон ширээ сандал бэлтгэн тухтай суулгаад халбагаа яаж барьж хэрхэн хооллохыг нь хэлээд өгвөл хүүхэд өөрөө тухтай хооллох болно. “Би өөрөө” гэсэн бие даах хүслийг нь ашиглаж хүүхдийг хөтөвчиндөө сууж бие засах чадварыг нь улам батжуулах нь чухал. Юуны өмнө хөтөвчинд бие засах нь сайн зүйл гэдгийг хүүхэддээ ойлгуулан, хүүхэддээ тод өнгөтэй хөтөвчийг авч өгөн хүүхэд өөрөө амархан олж чадах нэг л газар тавьж байвал сайн. Хоол идсэний дараа, гадаа гарахаас өмнө хөтөвчиндөө өөрөө бие засч сурах нь  таны ажлыг ихэд хөнгөвчлөх болно гэдгийг анхаараарай.

Энэ насанд хүрээлэн байгаа орчин байгалийн болон эд юмсын тухай тодорхой төсөөлөл бүрэлдэж эхэлнэ. Тухайлбал: нар, сар, цас, бороо, салхи, уул, ус, мал, амьтан, цэцэг, ургамлын талаар өөртөө тохирсон төсөөлөлтэй болдог төдийгүй сав суулга, гэрийн эд хогшил, хувцас хунар, ойр дотны хүмүүсийн нэрийг мэддэг, нэрлэдэг болно. Төсөөллийн хүрээ нэмэгдэхийн хэрээр тоглохдоо хэрэглэх зүйлийн тоо ч нэмэгдэнэ. Юмыг орлуулан дүрслэн тоглож эхэлнэ. 2 настныг бодвол ганцаараа тоглож, тоглоомоо өмчилсөн байдалтай байдаг нь багасч хоёр гурвуулаа тоглодог болно. Энэ насны хүүхэд хурц тод өнгөтэй, гоё сайхан хэлбэртэй, хөдөлгөөнтэй зүйлийг сайн тусгаж тогтооно.

Гурван настангууд зураг зурах дуртай, улаан, шар, ногоон, цэнхэр өнгийг “гоё өнгө” гэж нэрлэнэ. Зурж будахдаа нэгээс хоёр өнгийг сонгож хэрэглэнэ. Том, жижиг дугуй юмны дүрс зурж эхэлнэ. Зурж байгаа зүйлрүүгээ анхаарал нь төвлөрч эхэлдэг. Зураг зурж будах нь хүүхдийн ерөнхий хөгжил, мэдрэхүй болон гар, сарвууны булчин хөгжихөд нь тустай тул эцэг эхчүүд хүүхдэдээ цаас дэвтэр харандаа, өнгийн будаг, зурагтай ном бэлтгэж зурж будахыг нь дэмжвэл зохино. Өнгийг нэрлүүлж тогтоолгох нь зүйтэй. Энэ насанд өөрийнхөө хүссэн зүйлийг авахуулах, тоглохдоо хамт тоглосон хүүхдийнхээ тоглоомыг нь аваад явах, энэ минийх гэх мэт зан авир гаргах нь заримдаа эцэг эхчүүдийг хүнд байдалд оруулдаг. Иймд эцэг, эхчүүд энэ үед нь тайван хандаж, энэ чинийх биш, бусдын юмыг хамаагүй авч болохгүй гэх юм уу эсвэл энэ удаад ээж нь авч чадахгүй боллоо гэдгийг тайлбарлаж өгөх нь зүйтэй. Хүүхэд үүнийг ойлгоно. Хүүхдийн сайн үйлийг байнга дэмжих нь зүйтэй. Учир нь хүүхэд үүнд маш их урамшдаг. Хувцас оймсоо өөрөө өмсөх, чихэр задлах, тоглоомоо өрөх гэхчилэн нэг зүйлийг заримдаа удаан хийдэг болох төдийгүй ямар нэгэн зүйлийн тухай тогтож ярьдаг болж байгаа нь анхаарлын тогтворжилт сайжирч хэл ярианы чадвар нэмэгдэж байгаагийн шинж гэж та үзэж болно.

Үгийн нөөц нэмэгдэнэ. Өөрийн бодол санаагаа чөлөөтэй илэрхийлнэ. Харин өгүүлэх эрхтэн гүйцэд бүрэн хөгжөөгүйн улмаас хэлж буй үгийнхээ зарим авиаг буруу дууддаг. Нөгөөтэйгүүр хүүхэд төрөлх хэлнийхээ үндсэн дүрмүүдийг ямар ч тусгай сургалтгүйгээр өөрөө бие даан эзэмшдэг тул эцэг эх, ойр дотны хүмүүс хүүхэдтэйгээ байнга харилцаж  байх нь юу юунаас чухал. Зарим эцэг эхчүүд хүүхдээ энхрийлж, хайрлаж байгаагаа буруугаар илэрхийлдэг. Жишээ нь, томчуудын миний хүү хөөрхий хөөрхий гэхийн оронд “гөөлгий, гөөлгий”, чихэр гэхийг “жигэл” гэж ярих нь ярьж сурч буй хүүхдийн хувьд үг яриа буруу хэлэхэд их нөлөөтэйг мартаж болохгүй. Ингэж ярьснаараа та хүүхдээ бөөрөнхий хэлтэй нэгэн болгоно гэдгийг хатуу санаарай.

Баяжих ухаан цуврал номоороо алдартай нэгэн саятны эхнэр нярайлжээ. Саятан сэтгэл догдлон яаран очив. Тэрбээр хүүтэй болсон сайн мэдээг сонсохын хажуугаар, хүү нь чихгүй буюу төрөлхийн дүлий төрсөн тухай эмгэнэлтэй мэдээг дуулав. Гэсэн ч тэрбээр хүүгээ төрөлхийн дүлий гэдэгтэй санал нийлээгүй бөгөөд, миний хүү нэгэн цагт сонсголтой болно хэмээн бат итгэн, хүүгээ сонсголтой болж байна гэж байнга боддог байжээ. Тэрбээр 4 жил бүхий л сайн гэсэн эмч нарт үзүүлж эмчлүүлэхийг хүссэн ч тэднээс төрөлхийн дүлий учир ямар ч арга алга гэсэн ганцхан хариултыг л сонсдог байв. Саятан бууж өгсөнгүй бөгөөд, хүүгээ сонсголтой болно хэмээн бат итгэсээр л байв. Гэтэл нэг өдөр гадаадаас нэг сайн эмч ирж үзлэг хийж байгаа сурагаар, хүүгээ дагуулан очив. Тэгсэн эмч хүүг нь 40%-н сонсох чадвартай байна гэж хэлэв. Тэр л үгийг 4 жил хүлээсэн эцэг маш их баярлаж, удахгүй улам бүр сайжрах юм байна гэж бодоод учрыг лавлавал, эмч байгаль ээж таны хүүд ясны авиа дамжуулах чанарыг ашиглан шинээр нэгэн эдийг бүтээжээ... түүний ачаар таны хүү сонсох чадвартай болж хэмээн тайлбарлажээ.  Байгальд эцгийн хүсэл, итгэл нөлөөлсөн нь тэр ээ...  

Хөгжилтэй яриа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 настай зээ хүүгээ зүгээр сууж байхыг харсан эмээ нь:

- Миний хүү юу хийгээд байна? гэхэд

Хүү хариуд нь, - Би бодоод л...сууж байна гэжээ.

Үнэхээр бодож, сэтгэнэ гэдэг хамгийн чухал ажил биш гэж үү.

4 настай хүүгийн яриа:

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

- Эмээ, та надад гомдчихсон юм уу?

-Үгүй, яасан миний хүү?

- Та, дүүг болохоор миний сайхан хүү гээд л байх юм, харин намайг тэгж хэлэхгүй болохоор л...

- Эмээ нь дүүг нь уйлаад байхаар нь саатуулах гээд л тэгж хэлсэн юм

- Аан, тиймүү.

Хоёр настай хүүхэдтэй харилцах арга барил:

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-       Хүүхдийг үеийх нь хүүхдүүдтэй хамт байлгахыг дэмжих, энэ нь бусдынхаа үйл хөдлөлийг ажиглан, тэдний яриаг чагнан бусад хүүхэдтэй харилцаж сурахад дөхөмтэй.

-       Хүүхдэдээ ном үзүүлж, ярьж байхдаа сэтгэл хөдлөлтэйгээр ярихын зэрэгцээ, “Үнэг ямар өнгөтэй байна вэ?”, “Энэ хүүхэд сайн хүүхэд үү? Муу хүүхэд үү?”, гэх мэт өөрт нь тохирсон асуултыг тавьж харилцан ярьж байх.

-       Номын хуудсыг хүүхдээр өөрөөр нь эргүүлж сургах.

-       Хүүхдэдээ аль болох зурагтай, өнгөтэй, том хэмжээтэй, хатуувтар хавтастай ном авч өгөх. Номоо урж болохгүй гэдгийг энэ л үеэс ойлгуулж, номтой зөв харьцаж сурахад туслана.

-       Өнгө өнгийн харандаа өгч хүүхдэдээ өнгийг нь хэлж ялгуулах.

-        Үлгэр ярьж байхдаа хүүхдийнхээ анхаарлыг татахын тулд сэтгэлийн хөдлөл бүхий дуу чимээ гаргаж, хоолойны өнгө аясыг өөрчилж ярих нь хүүхэд ойлгоход илүү дөхөмтэй.

-       Хүүхдээ хөгжүүлэх туршилт дасгал хийж болно. Жишээлбэл: ширээ эсвэл шалан дээр 3-5 тоглоом сонгоод хүүхдийнхээ өмнө тавь, эдгээр тоглоомыг хүүхдээр хэдхэн хором ажиглуулж харуулаад нүдийг нь аниул. Нэг тоглоомыг нь аваад ямар тоглоом байхгүй байгааг асуу. Байхгүй тоглоомоо сайн санадаг болтол тоглоомых нь тоог нэмэн хэд хэдэн удаа тоглуулж болох шүү дээ.  

Хоёр настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Таны хүүхэд хэлд орж, явж чаддаг болсноор түүний танин мэдэхүйн хөгжилд их өөрчлөлт ордог. Тухайлбал: олон зүйлийг мэддэг болж, тэднийгээ нэрлэж чадна. Сонссон бараг бүх үг, өгүүлбэрийг ойлгоно. 1-2 үгээр ярина. Тэд тоглоомыг илүүтэй сонирхдог. Гэхдээ эцэг эхчүүд тоглоом авч өгөхдөө хүүхэд тань ямар тоглоом сонирхдогийг нь бодолцохын хамт хүүхдийн зан төлөвт сайнаар нөлөөлөх тоглоомыг авч өгөх нь зүйтэй. Энэ насанд хүүхэд өөрийнхөө тоглоомыг бусадтай хуваалцах дургүй байх ба гарт нь багтахгүй байсан тоглоомоо бусдад өгөхгүйг хичээдэг.

            Юмсын хэмжээ, хэлбэр, зориулалтыг ч мэднэ. Жишээ нь: энэ том машин, тэр жижиг. Халбагаараа хоол иддэг гэхчилэн өөрийн хэрэглэдэг зүйлийнхээ зориулалтыг мэднэ. Томчууд ялангуяа аав, ээж, эмээ, өвөө зэрэг ойр дотны хүмүүс нь зурагтай ном үзүүлж байгаад утгыг нь ярих, эсвэл үлгэр ярьж өгөхөд маш их баярлаж, анхааралтай сонсоно, ойлгоно. Тэр ч байтугай номоо тэдний өмнө аваачаад номруугаа заагаад ярьж өгөхийг шаардана. Иймд эмээ, өвөө, ээж, аав нар аль болох цаг заваа гаргаж ач зээдээ, хүүхдэдээ сонирхолтой, тод өнгөтэй зурагтай ном авч өгч ярьж байх нь зүйтэй. Энэ нь багаас нь хүүхдийн танин мэдэх, сонирхол хэрэгцээг хангаж, мэдлэг төсөөллийг хөгжүүлэхэд тун хэрэгтэй. Харандаа бариад цаасан дээр хамаагүй сараачина. Үүнийг нь эцэг эхчүүд нь хорьж болиулах буюу зураг зурах болоогүй гээд харандаа, будгийг нь хурааж авч огтхон ч болохгүй. Сараачиж эрээчих нь хүүхэд зураг зурахын эхлэл гэж сэтгэлзүйчид хүлээн зөвшөөрдөг. Энэ насны хүүхэд өнгийг нэрлэж мэдэхгүй, харин сайн зааж өгвөл тогтооно.

            Өөрийнхээ насны хүүхдийг сонирхоно. Юу хийж байгааг нь харж зогсох дуртай. Телевизийн нэвтрүүлэг тэр дундаа байнга сонсдог дуучид, хүүхэлдэйн кино, богино хэмжээний сонирхолтой рекламыг анхааралтай “шимтэн” үзнэ.

            Бие даах чадварын эхлэл тавигддаг. Жишээ нь: халбагаа бариад хоолоо өөрөө идэж чадна, өөрсдөө ингэхийг хүсдэг.

            Энийг аваад ир, тэрийг аваад ир гэх мэт үгийг сайн ойлгож хариу үйлдэл үзүүлнэ. Түүнийг аваад ир гэхэд биелүүлж байвал “сайн байна” гэж магтан сайшаах хэрэгтэй. Юу хүсч байгаагаа үгээр илэрхийлж тусламж гуйна. Томчууд хүүхэдтэйгээ “Сайн уу?”, “Баяртай”, “Баярлалаа” гэдэг үгийг гарын дохио, сэтгэл хөдлөлтэйгээр хавсарч байнга хэлж байвал хүүхэд багаасаа хүнтэй мэндэлдэг, хүн юм өгөхөд баярлалаа гэх мэт үгийг байнга хэрэглэдэг дадал хэвшилтэй хүн болно. Өөрийнхөө нэр, өхөөрдөж өгсөн нэрээ хэлж чадна. Энэ насанд болох болохгүйн тухай ойлголттой болсон байдаг тул “Болохгүй” гэдгийг сайн ойлгуулж мэдрүүлж сургавал хүүхэд болохгүй гэсэн зүйлийг дахин хийхгүй. Гэхдээ өөрсдөө орчин нөхцлийг нь бүрдүүлэхгүйгээр, хүрсэн юм бүрийг нь болохгүй, хүүе хагалчихна, чадахгүй... гэж байнга харьцах нь хүүхдийн сэтгэлгээний хөгжилд сөрөг нөлөө үзүүлж биеэ даах, өөртөө итгэх чадварыг үгүй болгох аюултай. Энэ насны хүүхэд сайхан, муухайг ойлгодог, түүнийгээ “Гоо-гоо”, “Гоёоо”, “Баа-баа” гэсэн аялгаар илэрхийлдэг. Ер нь та хүүхэдтэйгээ сайн харьцаж, аливаа зүйлийн талаар залхууралгүй тайлбарлах юм бол энэ насны хүүхдэд ойлгохгүй зүйл гэж байдаггүй. Тиймээс таны хүүхдийнхээ төлөө гаргасан чармайлт тань ямагт үр дүнтэй байх болно. Танд амжилт хүсье.

Хүүхэд хөгжүүлэх арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Л.С.Выготский хүүхдийн оюун ухааны хөгжлийн хоёр түвшин байдаг гэж үзсэн.

1. Хүүхдийн хөгжлийн одоогийн түвшин:

Хэний ч туслалцаагүйгээр хүүхэд бие даан хийж чадаж буй зүйлүүд     

Энэ бол өчигдрийн хөгжлийн үр дүн, өнөөдрийн хүрсэн амжилт юм.

Хүүхдийн аль хэдийн хийж чаддаг болсон зүйл дээр тулгуурлан оюуны хөгжлийг араас нь дагаж явах ёсгүй.

2.Хүүхдийн хөгжлийн ойрын бүс:

Хараахан бие даан хийж чадахгүй боловч насанд хүрэгчдийн яльгүй туслалцаатай хийж чадах зүйлүүд. /Ерөнхий загвар өгөх, санаа авахуулах, загнах, дэмжин урамшуулах гэх мэт/

Энэ нь хүүхдийн оюуны хөгжлийн маргаашийг тодорхойлж байдаг.

Сургалт нь хүүхдийн оюуны хөгжлөөс ялигүй урьтан, түүнийг араасаа дагуулан эрчимжүүлэх явах ёстой.

“Хөгжлийн өмнө явж байгаа цагт л сая сургалт нь сайн сургалт байх юм” гэж Л.С.Выготский бичиж байжээ.

Хүүхдийн хараахан хийж чадахгүй байгаа зүйлийг нь ялигүй туслан дөхүүлснээр хүүхдийн хөгжлийг эрчимтэй явуулах боломжтой юм.

Та хүүхдээ хөгжүүлэхийг хүсвэл энэ аргыг ашиглаарай.

 

Хогон мэдээлэл хүнийг хог болгоно

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Хүний сэтгэлгээний эерэг, сөрөг хандлага нь тухайн хүний эхийн хэвлийд байхаасаа эхлээд өнөөдрийг хүртлэх хугацаанд гэр бүлийнхэн, найз нөхөд, ангийнхан, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт олон олон орчиноос авсан мэдээллийн эерэг эсвэл сөрөг хандлагаас шууд шалтгаалдаг байна. Үүнийг хүн дээр төдийгүй амьтан, ургамал дээр туршиж баталсан байдаг. Жишээлбэл: Нэг эхээс төрсөн нохойны хоёр гөлөгийг эерэг болон сөрөг сэтгэлгээтэй хоёр хүнд нэг нэгээр нь өгөн тэжээлгэжээ. Эерэг сэтгэлгээтэй эзэн нь нохойдоо үргэлж эерэг мэдээллийг өгөн, манай гэрийн үнэнч туслагч, бидний дотны анд нөхөр, гэр бүлийн маань нэг гишүүн гэх мэт байнга л эерэг мэдээллийг өгдөг байхад сөрөг сэтгэлгээтэй хүн нь нохойгоо загнан зандарч, бидэнд ямар ч тусгүй, хоол хороохоос өөр юм мэдэхгүй, харахаас хулгайч царайлчихаад гэх мэт байнга л сөрөг мэдээллийг өгөн, заримдаа бүр шавхуурдаж өсгөсөн байна. Гэтэл үр дүнд нь эхний айлын нохой үнэхээр итгэлтэй, тэдний дотны туслагч болж чадсан бол хоёрдох айлын нохой сүүлээ шарвагануулсан, хулгайч нохой болж өсчээ. Эндээс харахад мэдээлэл ямар хүчтэй зэвсэг гэдэг нь харагдаж байна. Харин та ямар мэдээллийг бусдаас сонсож, ямар мэдээллийг бусдад түгээдэг вэ? Та ямар хоол иддэг вэ? Муудсан хоолыг хэр удаан хугацаанд идэж чадах вэ? Байнга муудсан хоол идээд байвал бидний бие тэсэх үү? Мэдээлэл бол бидний оюун ухаан, сэтгэлгээний маань хоол юм. Бидний өдөр тутмын авч буй мэдээллийн 80%-аас дээш нь сөрөг буюу болохгүй, бүтэхгүй, муу зүйлийн тухай байдаг гэсэн судалгаа бий. Та энэхүү 80% нь муудчихсан хоолыг хэдэн жил зооглож байна? Таны "сэтгэлгээ" одоо "тэжээгдсэн хоол шиг ээ" болсон нь дамжиггүй. Та өөрийгөө хажуу талаасаа нэг хараад, үнэртээд үздээ... Таны бодол, таны үйлдэл, таны ажил амьдрал танд хэр зэрэг таалагдаж байна вэ? Энэ бүхэн таны авч байсан мэдээллүүдтэй холбоотой... Харин та яг одооноос ямар мэдээллийг сонсохыг хүсч байна? Хэрвээ эерэг, хэрэгцээтэй, ашигтай мэдээлэл авахыг хүсвэл "Яруу сэтгэгч" хүний хөгжлийн сонинг уншиарай, бас www.yaruuhan.bblog.mn блогоор аялаарай. Таны ажил, амьдралд хамгийн сайн сайхныг хүсье.

Ээжүүдээ, таны хүсэл биелэх болно

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Чадна чадахгүй гэх бүрт таны зөв болдог. Генри Форд Дэлгэрэнгүй»

Эх хүний яруу алдрыг магтая

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Эх хүн та ясаа заадсаараа салтал өвдөж байсан ч энхрий үрээ төрүүлэхийн тулд тэвчээрийн дээдийг гаргаж чаддаг гайхамшиг... Хичнээн шөнө нойргүй хоносон ч нүдээ арай ядан нээн, босч үрээ хуурайлаад, элгэндээ тэвэрдэг гайхамшиг... Хөхний толгой хагараад янгинатал өвдөж байсан ч шүд зуун гүрийж үрээ хөхүүлдэг гайхамшиг... Үрийнхээ төлөө өөрийгөө зориулж чаддаг, үнэхээр агуу хайрын эзэн "эх хүн" та "гайхамшиг".
Б.Пүрэв: 2004 онд төрсөн. Зурах, робот болон онгоц, машин, байшин, хүн гэх мэт бүхий л зүйлийг эвлүүлдэг тоглоомоороо угсрах дуртай. Хараад, таалагдсан зүйлээ шууд л эвлүүлж угсардаг. Урамшуулан дэмжвэл бүх л зүйлийг маш сайнаар гүйцэтгэдэг. Зэмлэж загнавал маш зөрүүд зан ааш гаргадаг. Угсарч, эвлүүлсэн тоглоомоо дүүгээсээ харамлаад, бүр цаашаа тавьчих гээд хадгалуулдаг зантай. Гэхдээ дүүдээ хайртай. Байнга л үнсэж, эрхлүүлдэг. Өнөөдөр 2009 оны 1-р сарын 29-ны Пүрэв гараг. Ээж нь хүүгээ дэлхийд данстай зохион бүтээгч болоосой гэж маш их хүсч байна. Миний хүүд тийм чадвар байгаа. Миний сайхан хүү 2010 оны 9-р сард сургуульд орж, эрдэм номтой дотно нөхөрлөөрэй. 2014 оны хавраас олон сайхан шинэ бүтээлийн санаа олж, түүнийгээ цаасан дээр буулгаарай. 2019 оны хавар анхныхаа бүтээлийг зохион, анги хамт олондоо сонирхуулсан байгаарай. Харин 2024 онд эх орондоо хамгийн хэрэгтэй байгаа тэр л зүйлийг зохион бүтээгээд, дэлхийд улсынхаа нэрийг цуурайтуулаарай. Миний хүүгийн зохион бүтээсэн тэр бүтээл Монгол улсын нэрийн хуудас болох болтугай гэж ээж нь ерөөе. Ээж нь хүүдээ итгэж байна. Ээж нь хүүдээ маш их хайртай.

Хүүхдийн яриа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Та хүүхдийнхээ яриаг анхааралтай чагнана уу? Тэд үнэхээр ухаантай... Та шинэ үеийн хүүхдүүдийг бишрэх болно.

Таны бодол таны ирээдүйг бүтээдэг

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Хүн аливаа зүйлийг эерэг эсвэл сөрөгөөр хардаг. Ихэнхдээ чухам аль өнцгөөс нь хардаг эсэхээс таны эерэг эсвэл сөрөг сэтгэлгээ хамаарна.

Яруухан л бай л даа

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Өнөөгийн амьдрал дээр хүүхэд, залуучуудын дунд түгээмэл хэрэглэгддэг үг, хэллэгт дүн шинжилгээ хиймээр байна. Учир юун хэмээвээс, бид нэг л агаараар амьсгалдаг...

Жишээлбэл:  - лайтай, -лайтай гоё, -лайтай машин гэх мэт.

Энэ үгийг хэрэглэдэг эрхэм та, "лайтай буюу лай" гэдэг үгээ мэдэх үү?

Мэдэхгүй болоод л хэрэглэдэг нь тодорхой... Үнэн хэрэгтээ "лай" гэдэг бол "гай, барцад", "лай ланчиг" гэсэн утгатай билээ. "Үг" өөртэйгээ ижилхэн энергийг дагуулдаг. /Энэ талаар миний блог дээр хангалттай мэдээлэл байгаа/ Өөрөөр хэлбэл, та тэр гайтай, барцадтай зүйлийг өөр дээрээ дуудаж байна гэсэн үг. Та үүнийг үнэхээр хүсч байна гэж үү? Түүнээс гадна гайтай, барцадтай юм гоё байна гэж байх уу? Лайтай хөөрхөн гэж юу гэсэн үг вэ? Утга байна уу? Энэ үгэнд, төдийгүй өөртөө, өөрийнхөө амьдралд дүн шинжилгээ хийх цаг нь болжээ... Та яаж амьдрахыг хүсч байна? Миний хувьд яруухан л амьдрахыг хүсдэг. Тиймээс хэлдэг үг минь: Яруухан л бай л даа...

Залуучуудаа, хэлж буй үгнийхээ утгыг сайн мэдэхгүй бол хэрэглэхгүй байхад л хангалттай. Таны амнаас гарч буй үг таны тухай ихийг мэдээлдэг юм шүү...

Цас

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Хотын нэгэн өглөө маш их цас орсон байлаа.

Сөрөг сэтгэлгээтэй хүн: - Ти, ти яасан хүйтэн өглөө вэ? гэсээр ажилруугаа явахад

Эерэг сэтгэлгээтэй хүн: - Ямар сайхан цэвэр агаартай өглөө вэ? Сайн шиг гүнзгий амьсгалаад авая хэмээн инээмсэглэн алхална.

Үр дүн нь:

Сөрөг сэтгэлгээтэй хүн: -Ярвайсаар ажилдаа орсон учир ажлынхантайгаа нэг л ойлголцохгүй... тэр өдрийн ажил нэг л бүтэл муутай...

Эерэг сэтгэлгээтэй хүн:  - Мишээсээр ажилдаа орсон учир, харсан хүн бүхэн хариу мишээж, ажил үйлс нь өөдрөг бүтэмжтэй...

Таны өнгөрүүлсэн энэ л ганц өдрүүдийн хэлхээс таны амьдралыг бүтээнэ... Харин та аль нь вэ?

 

Эхийн хүсэл биелдэг

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
Сайн байцгаана уу? Хорвоогийн сайхан ээжүүдээ. Та бүгдэд "Эх хүн" хэмээх "Агуу" хувь тавиланг нэр төртэй үүрч яваад чин сэтгэлийн талархал илэрхийлье.

5 настай хүүхэдтэй харьцах арга

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

-Ямар ч тохиолдолд хүүхдийн бүтээлд үнэлгээ өгөхийг яаравчлах хэрэггүй. Хүүхдийнхээ зурсан зураг, хийсэн баримал зэргийг анхааралтай ажиглаж, “чи яагаад ингэж зурсан юм бэ?” гэх зэрэг асуултыг тавьж хүүхдээр өөрөөр нь бүтээлийг нь яриулаарай.

-Нэг төрлийн үйл ажиллагааг хүүхдээр удаан хугацаанд залхтал нь бүү хийлгээрэй. Харин хүүхдийн хамгийн их сонирхож байгаа зүйл дээр тулгуурлан шинэ зүйлийг зааж сургаж, шинэ дадал чадвар эзэмшүүлээрэй.

-Хүүхэд юмыг сонирхохгүй, асуухгүй байх нь танаас ихээхэн шалтгаална. Та хүүхдийнхээ асуултад анхааралтай хандаж хариулдаг бол хүүхэд тань танаас мянга мянган сонирхолтой, хачирхалтай асуулт асуух болно. Хүүхдийн асуулт бүрийн цаана шинийг мэдэх хүсэл эрмэлзлэл, шинэ мэдлэг, шинэ чадвар бий гэдгийг эцэг эх та бүхэн битгий мартаарай.

-Та 5 настай хүүхэдтэйгээ өдөр тутмын амьдралаас жишээ авч өглөө, орой, шөнө, өнөөдөр, маргаашийн талаар ярилцаарай. Энэ нь хүүхдийн тань цаг хугацааны талаарх ойлголтыг баяжуулах болно.

-5 хүртлэх насны зарим хүүхэд гийгүүлэгч авиаг тэр дундаа хамжин шүргэх, чичрэх, тэсрэх, /д, т, р, в, г, с, з, ш/ авиаг буруу дуудна. Буруу дуудахдаа тэд авиаг өөр хооронд нь солих /эрвээхий-элвээхий, сэрээ-сэлээ/, орхиж дуудах /халбага-хабаг, бүгдээрээ-бүдээрээ/, авиаг нэмэх /сандал-сандлага/ гэх мэтээр алдаатай ярьдаг. Дээрх байдал хүүхдийн тань ярианд илэрч байвал мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч хүүхэдтэйгээ ажиллаарай.

Дөрвөн настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

4 настангуудын Яагаад? Яагаад ингэдэг юм бэ? Зурагтан дотор хэн байдаг юм бэ? Тэнгэрт яагаад олон од байдаг вэ? Зэрэг олон асуулт нь өмнөх насны хүүхдээс Энэ юу вэ? Тэр юу вэ? Хаана байна вэ? Зэрэг асуултуудтай харьцуулахад чанарын хувьд шат ахисан, эд юмсын гадаад шинжээс гадна, дотоод мөн чанарыг таньж мэдэхэд чиглэж байна.

            Үгэнд оромтгой, үгнээс гардаггүй 4 настангууд ярих маш дуртай, өөрийн бодож санаж байгааг бусадтай чөлөөтэй ярина. Гэхдээ яриа нь эмх цэгц муутай байна.

            Энэ насны хүүхдийн хүртэх зүйлийн хүрээ нэмэгдэж, шинэ шинэ зүйл мэдэхийн хэрээр хүмүүсийн ярьсан зүйл, сонссон үлгэрээсээ бодитой зүйл байдаг байдаггүйг ялгаж салгаж чадна. “Нээрэн үнэхээр тийм зүйл гэж байдаггүй шүүдээ” гэж хэлэх нь цөөнгүй. Жүжиг үзчихээд “жинхэнэ чоно байгаагүй шүү дээ. Яагаад гэвэл жинхэнэ чоно байсан бол биднийг идэх байсан” гэх мэтээр бодит зүйлийг бодит бус зүйлээс ялгахыг оролддог. Эндээс үүдэн хүүхдийн хэл яриа нь бодит дүрслэлийн сэтгэхүйн харьцуулах, жиших, төрөлжүүлэн бүлэглэх үйлдлийг хийж эхэлнэ.

            Жишээ нь, амьдрал ахуйд байнга харж, сонсдог танил зүйлийнхээ талаар сайн төсөөлөлтэй байна. Дөрвөлжин, дугуй дүрсийг таньж, ялгаж нэрлэдэг мөртлөө тэгш өнцөгт, трапецийн талаар төсөөлөлгүй байдаг. Тэгш өнцөгт дүрсийг дөрвөлжин л гэж нэрлэнэ. Төмс, лууван, байцаа, сонгино гэж нэрлэж чадах мөртлөө ерөнхий нэрийг нь хэлүүлэхэд хэлж чаддаггүй. Учир нь ерөнхий нэрийг хэлэх нь тусгай нэрийг хэлэхээс хэцүү байдаг.

            4 настай хүүхэд өөрийн болон аав, ээж, эмээ, өвөөгийн нэр, хүний биеийн зарим эрхтэн, өөрийн хэрэглэдэг зүйл, ойр орчныхоо ургамал амьтны нэрийг мэддэг, нэрлэдэг болно. Энэ нас хүүхдийн ярианы хөгжил сайжирч бусдын яриаг ойлгох, бусадтай үг яриагаар харилцах чадвар нь сайжирна. Яагаад, ямар учраас, Ингэдэг юм болоо? Гэсэн хүүхдийн сониуч зан, танин мэдэхүйн хэрэгцээ нь хүмүүстэй харилцах гол сэдэл болж тэр хэрээр үгийн баялаг нэмэгдэж, ярих чадвар нь энэ насанд мөн ажиглагддаг. Тухайлбал, өрмийг –өлөм, сэрээг-сэлээ, эрвээхэйг-элвээхэй, бөмбөг-бөбөг, сармагчин-самагчин гэх мэт авиаг солих, орхих эсвэл үе үндсээр нь буруу хэлэх алдаанууд гаргадаг. Гэвч өгүүлэх эрхтний хөгжил эрчимтэй хөгжиж буй энэ үед л насан хүрэгчид хүүхэдтэйгээ байнга ярьж, буруу хэлээд байгаа үг, үсгийг тухай бүрд нь засч залруулж байвал буруу дуудлага нь аяндаа засагдах болно.

            4 наснаас хүүхэд бусадтай хамтран тоглохыг илүүд үзэх болно. Өөрөөр хэлбэл, бусадтай харилцаанд байхыг эрмэлздэг болно.

Таван настай хүүхдийн онцлог

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo

Энэ насны хүүхэд гэм хоргүй боловч худлаа ярьж, зохиож мөрөөднө. Тэд гол төлөв урьд үзсэн, сонссон, мөрөөдөж байгаа зүйлээ зохиож ярина. Жишээ нь, үлгэрийг зөв эхэлж байснаа гэв гэнэт өөрчлөн сэтгэл хөдлөлтэй зохиож яриад эхэлнэ. Хүүхдийн сэтгэл зүйчид гэм хоргүй “худлаа” ярих буюу ургуулж дүрслэн бодох сэтгэлгээг хөгжүүлэх нь зөв гэж үздэг.

5 настангууд өмнөх насны хүүхдийг бодвол бусдыг сонсох чадвар нь сайжирч, яриа нь аажим цэгцэрч, аливаа зүйлийг “нухацтай” ажиглаж учир шалтгааныг олохыг хичээдэг болно.

Өмнөх насанд юмыг тогтоолгоход хэд хэдэн удаа давтаж хэлж байсан бол энэ насанд амархан тогтоох нь ажиглагддаг. Сэтгэл зүйчдийн судалгаагаар 5 настангууд цээжлэн тогтоох чадварын хувьд сургуулийн өмнөх бусад наснаас илүү байдаг нь тогтоогджээ. Сэтгэхдээ ерөнхийгөөс тодорхой руу сэтгэдэг онцлогтой. Жишээ нь, Гацуур мод зурж байгаа хүүхдийг ажиглахад эхлээд том зууван дүрс зураад модоо “босгочихно”. Харин дараа нь гацуур модондоо мөчир гарган чимж гоёно.

Энэ насныхны ярианы чадвар нь сайжирч, үгсийн аймгийн олон төрлийг яриандаа хэрэглэж чаддаг. Харьцуулан жишсэн үгс ярианд нь ажиглагдана. Жишээлбэл, уул шиг том, аав шигээ мундаг гэх мэт. Энэ нь дүрслэх сэтгэхүй нь хөгжиж байгаатай холбоотой.

Томчуудын яриа нь хүүхдийн хувьд загвар болдог учраас хүүхэдтэйгээ ярилцахдаа үгээ тод, бүтэн өгүүлбэрээр “том хүнтэй” харилцаж байгаа мэт ярилцах нь зүйтэй.  Энэ насанд өгүүлэх эрхтний хөгжил гүйцэж, яриа нь цэгцтэй, ярих чадвар сайжирч байгаа учраас томчуултай харилцах, ярих хэрэгцээ тэдний амьдралд чухал үүрэгтэй болж ирдэг.

Энэ наснаас хүүхдүүд найз, нөхөрлөлийн талаар “дэвшилттэй” ойлголттой, туршлагатай болно. Жишээлбэл, хэн миний найз байх вэ? Гэдэг нь тэдний сонголт байна. Улмаар сайн найзтай, өөрийн нууцтай болно. Тэд дотно хүндээ л нууцаа ярина.

Анхаарал тавьсан нь

2009 оны 01-р сарын 29 Нийтэлсэн Horloo
3 настай ач хүү эмээгийнхээ хиймэл шүдийг гярхайгаар ажиглачихжээ. Нэг өдөр эмээтэйгээ дэлгүүрт явж байгаад,  шүдний хэлбэртэй резинэн чихэрлүү зааж, -эмээ та өөртөө нэг шүд аваад хийчихдээ... гэжээ