ХҮҮХЭД - ХӨГЖИЛ : 5 настай хүүхдийн онцлог

5 настай хүүхдийн онцлог

     Таван нас бол эцэг эхчүүдийн хувьд хамгийн тайван,дөлгөөн тааламжтай нас юм.Хүүхдүүд нөхөрсөг, хоорондоо илүү эвтэй найртай болж ирнэ. Дөрвөн насанд өөрөө мэдэхгүй ямар нэг зүйл хийх гээд оролдоод бүтэхгүй болохоор сэтгэлийн хямралд ордог бол таван настнууд зөвхөн өөрийн хийж чадах зүйлээ л сонгон авч хийнэ. Тэд юу хийх гэж байгаагаа сайн мэдэхээс гадна хийж байгаа зүйлээ заавал дуусгах эрмэлзэлтэй болж ирнэ. Дөрвөн настай хүүхэд зураг зурж байхдаа эцэст нь юу болохыг сайн мэддэггүй бол таван настнууд эхлээд л юу зурахаа сайн мэдэж байх жишээтэй. Хүүхэд таван насандаа эргээд гурван настай үеийнх шигээ хамтач, нөхөрсөг болж ирнэ.Тэд хүмүүст магтуулахыг цаг ямагт хүснэ. Аливаад ажил хэрэгч байдлаар хандана.
Жишээ нь: Харандаа бол зураг зурахад, сандал бол суухад, халбага бол хооллоход л хэрэгтэй гэдгийг мэддэг болох ба эд зүйлсийг юунд хэрэглэдгийг нь маш сайн ойлгосон байдаг. Хэрэ
в тэдэнд бид ойд байна гэж хэлбэл бид хотод л байна шүүдээ гэж хэлнэ. Муур нохой усанд сэлж чадах уу ? гэж асуувал надад муур, нохой байхгүй гэж хэлнэ. Таван настнууд гэр орондоо их хайртай. Үе тэнгийнхэн рүүгээ тэмүүлэх нь ихсэнэ. Энэ насны хүүхэд гэртээ байхаасаа цэцэрлэгт байвал түүнд илүү ашигтай. Тэд амьдралын харилцааны баялаг туршлагыг хамт олны дунд байхдаа олж авдаг байна. Туршлагатай хүмүүжүүлэгчийн нөлөөгөөр сайн чанарыг өөртөө шингээн авах, өөрийн болгох бүрэн боломжтой. Таван насанд үндсэн өнгө төдийгүй завсрын өнгийг ялгаж чаддаг болно.Анхаарал нь хөгжиж ирнэ. Бодож санаснаа өөрийн үгээр чөлөөтэй илэрхийлэх гэж оролдоно.Үг, яриа, сэтгэхүйн хөгжилтэй холбоотойгоор ой тогтоолт нь эрчимтэй хөгжинө. Тогттоосон зүйлээ оюун ухаандаа хадгалах хугацаа нь уртсана. Өөрөөр хэлбэл ойн багтаамж ихсэж ирдэг. Арваад нэр тогтоолгоход 5-7 орчмыг тогтоосон байдаг. Мөн тэр 2 жилийн өмнө авч өгсөн тоглоомоо эргэн санаж байх жишээтэй. Таван настнуудын ярианы гол хэлбэр нь тоглоомын хэл бөгөөд тэд тоглоомтойгоо ярьж, өөрөө хариулж , гуйж, тусалж тоглоно. Тэр үедээ сэтгэлийн их хөдөлгөөнтэй, уран дүрслэлтэй, үнэн сэтгэлээсээ ярилцана. Ингэж 5 настнууд юм л бол ярих гэх боловч заримдаа сурган хүмүүжүүлэгчдийн нэрлэдгээр дотоод ярианд мөн шилжинэ.Энэ нь зөвхөн биеийн хөдөлгөөнөөр юм уу гайхсан, эргэлзсэн, уурлаж, баярласнаа ганц нэгхэн үгээр илэрхийлэхийг хэлнэ. Таван настнууд тун их сониуч улс. Бие бялдарын хувьд ч мэдэгдэхүйц өснө. Тэдний бие хүндэрч, хөдөлгөөний эвсэл сайжирч, хол газар нэлээд удаан явах чадвартай болдог байна. Аливаад шаргуу, тэвчээртэй хандана. Гэвч үйл нь эцэг эхчүүдийн эгдүүцлийг хүргэх үе ч тохиолдоно. Тэд аав ээжийнхээ өвөр дээр гарч суучихаад яриа үүсгэх юм уу өөртэйгээ тоглохыг шаардана. Тэднээс тийм ч амархан салж чадахгүй дээ. Ер нь гурав, дөрөв, таван настай хүүхдийн хооронд сэтгэл зүйн их ялгаа байдаг байна. Дөрвөн настай хүүхдийг таван настай хүүхэд шиг захирагдахыг шаардаж болохгүй. Тэр тусмаа үгэнд түргэн орсонгүй гэж шийтгэж болохгүй нь байна. Тэдэнд ижил шаардлага ч тавьж болохгүй нь ойлгомжтой. Бодоод үз лдээ. Эв дүйгүй, болхидуу хөдөлгөөнтэй хоёр гурван настнууд, эвлэгхэн, илүү дутуу хөдөлгөөнгүй таван настай хүүхэд хоёрт адилхан хариуцлага ноогдуулж яаж болох вэ дээ.

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
http://ehiinsetgel.blog.gogo.mn (зочин)

Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та 5 настай хүүхэдтэй бол хүүхдийнхээ хувийн онцлогийн талаарх мэдээллийг мэйл хаягтайгаа үлдээнэ үү. Ингэснээрээ та бидний Монголын хүүхдийн хөгжлийн талаарх судалгааны ажилд үнэтэй хувь нэмрээ оруулах болно. Танд баярлалаа. Үрс маань эрүүл энх өсөн торних болтугай.

Enkhmaa (зочин)

bi odoo 5 nastaihuutei. Huud maani sain muu olon zan bii Muu gevel ;odoonoos utasnii bolon computeriin togloomd ih shunah geed bh um. Mun neg um mash olon davtuulj heluuldeg. Za odoo tegehgui gechiheed teriigee ter doroo l martchihdag umuu ahiad l nuguu uildelee hiigeed unadag. Bas jaahan aimhai bgaad bh shig bn . Sain chanar ni gevel ih tysarhuu buhniig uuriiguu chadna gej boddog alivaa hiij bgaa umaa ih nyambai hiij surch bgaa bas gar hulniih ni hudulguun ni ih evseltei bolj bgaa huvtsas evheh shireegee tseverleh togloomoo tsegtsleh geed uuruu bugdiig ni mash sain hiine. Bi umnu 5 nas alivaa zan bdal tuluvshihiin ehlel gej unshij bsan tul nadad 5 nastai huuteigee yaj haritsah, ter sayhan duutei bolson tul tuunii dotor uy ergeldej bgaa tuund ni yaj tohiruulj haritsah zereg zuvulguu avmaar bn.

Зочин

Миний 5-тай хүү бие даасан зантай болж байна. Юм сурах эрмэлзлэлтэй,дүрс бичиж, өнгө ялгаж, зурагт ном үзэж тайлбарлах дуртай. Чаддаг зүйлээ бусдад харуулах, заах дуртай.Компьтерийн үйлдэл, гар утасны тохиргоог хийж аав ээжийгээ гайхшруулна. Үлгэр анхааралтай сонсоно. Харин өөрийг нь юм асууж, эсвэл ярьж хэлж байхад нь анхаарахгүй бол унтууцаж уйлах гэдэг. Бид " За сонсъё" гэхэд " Аан гэж хэл" гэж байгаад давтаж хэлэхэд нь бид анхааралтай сонсвол түргэн тайвширдаг зантай.Яг л том хүн шиг өөрийгөө үзнэ. Тоглоомоо хэлүүлэлгүй хураана, гараа өөрөө угаана. Хувцсаа цэвэрхэн тохируулж өмсдөг болж байна.Сайн хүү шүү.

Зочин

Миний 5-тай хүү бие даасан зантай болж байна. Юм сурах эрмэлзлэлтэй, дүрс бичиж, өнгө ялгаж, зурагт ном үзэж тайлбарлах дуртай. Чаддаг зүйлээ бусдад харуулах, заах дуртай. Компьютерийн үйлдэл, гар утасны тохиргоог хийж аав ээжийгээ гайхшруулна. Үлгэр анхааралтай сонсоно. Харин өөрийг нь юм асууж, эсвэл ярьж хэлж байхад нь анхаарахгүй бол унтууцаж уйлах гэдэг. Бид "За, сонсъё" гэхэд "Аан гэж хэл" гэж байгаад давтаж хэлэхэд нь бид анхааралтай сонсвол түргэн тайвширдаг зантай. Яг л том хүн шиг өөрийгөө үзнэ. Тоглоомоо хэлүүлэлгүй хураана, гараа өөрөө угаана. Хувцсаа цэвэрхэн тохируулж өмсдөг болж байна. Магтуулах дуртай. Ер нь сайн хүү шүү.

G.Tuul (зочин)

Mongoliin urs mini mash olon, saruul uhaantai boloh boltugai

энхээ (зочин)

Миний охин тавтай ааш нь жаахан өөрчлөгдөх боллоо яах вэ

Алтаа (зочин)

sain baina uu bi 5 nastai huutei umnuhuusuu zan aash ni ers oorchlogdoj baina. hubtsasaa uuruunhuu husseneer omsuh geel, ter aab sai eej muuhai, geh met gomdoh bayarlah ni amarhan8 hel yarianii hogjil ni sain, dyy hogjim, komputer, gar utasnii clip duug mash sain dagan duuraih geh met iluu ih bie daasan uuriinhuuruu baih geed bai boljee.

Алтаа (зочин)

sain baina uu bi 5 nastai huutei umnuhuusuu zan aash ni ers oorchlogdoj baina. hubtsasaa uuruunhuu husseneer omsuh geel, ter aab sai eej muuhai, geh met gomdoh bayarlah ni amarhan,556 hel yarianii hogjil ni sain, dyy hogjim, komputer, gar utasnii clip duug mash sain dagan duuraih geh met iluu ih bie daasan uuriinhuuruu baih geed baih boljee.

Алтаа (зочин)

sain baina uu bi 5 nastai huutei umnuhuusuu zan aash ni ers oorchlogdoj baina. hubtsasaa uuruunhuu husseneer omsuh geel, ter sain,ene myy, aab sain eej muuhai, geh met gomdoh bayarlah ni amarhan, hel yarianii hogjil ni sain, dyy hogjim, komputer, gar utasnii clip duug mash sain dagan duuraih geh met iluu ih bie daasan uuriinhuuruu baih geed baih boljee.

Зочин

Sain bnuu, huu maani 5 nas hureed gantsaaraa togloh n ihsej, hooloo hodlohgui idej duusgah, oroogoo tseverlej togloomoo huraahdaa ehelsen bol duusgah zereg togtvortoi bolj bn. Harin sain muu aliig n ch surahdaa amarhan shuud huleej avj togtooj bn. Tegheer ali boloh derged n muu ym uzuulehgui, hel am zorohgui bhiig hicheedeg. Bugdiig oilgoj huleej av bn. Mun aih, ichih zereg setgeliin hudulguunuud n ih tod ilerdeg bolson

зочин (зочин)

сайн байна уу би 5 настай охинтой. охин маань альваа зүйлийг их удаан тогтоож бас ойлгох юм энэ хэвийн үзэгдэл үү үеийн охид нь их нээлттэй манай охин жоохон хаалттай сэргэлэн биш юм шиг санагддаг охинтой ээжүүд байвал сэтгэгдэл бичээрэй.ойр зуур хийх ажилд их сайн бие дааж хувцасаа өмсдөг хаяа аяга шаазангаа маш сайн угаадаг өөрөө усандаа орж сурж байгаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)